The MongolZ-ийн шинэ бүрэлдэхүүн ямар байх вэ?

The MongolZ-ийн шинэ бүрэлдэхүүн ямар байх вэ?

The MongolZ-ийн шинэ бүрэлдэхүүн ямар байх вэ?

Цахим спортын "CS2" төрлийн "The MongolZ" баг өчигдөр/2026.09.15/ албан ёсоор "tikuak" болон "DarkMeister" нарыг сэлгээ рүү шилжүүлснээ зарлалаа. Багт нэгдээд ердөө хоёр сар болсон хоёр залуу тоглогчийг ашиглахгүй болсонд олон хүн гайхаж байна.

"The MongolZ"-ийн хувьд сүүлийн үед тун тааруу байгаа. "EWC"-ийг 9-16 дугаар байраар өндөрлүүлж, "FISSURE Playground 3" тэмцээний хамгийн сүүлийн байранд орсон. Мөн дэлхийн чансаанд улам л байр ухарч, Азийн тэргүүн баг гэдэг алдраа алдахад тун ойртжээ.

Монголын багт шинэ бүрэлдэхүүнээ зарлах маш бага хугацаа бий. Учир нь сар хүрэхгүй хугацааны дараа "PGL Masters Bucharest" эхлэх гэж байна.

"The MongolZ"-ийг нэг эсвэл хоёр шинэ тоглогч авчирна гэх яриа гарсан. Магадгүй "The Huns", "Chinggis Warriors", "5star", "Nexvoid" гэсэн дотоодын багуудаасаа тоглогч худалдан авахыг үгүйсгэхгүй.

"5star"-ийн Мэйжорт орох магадлал үлэмж нэмэгдсэн тул багаа задлахгүй биз. Боломжит хувилбаруудаас "Chinggis Warriors"-ийн "sk0R", "NEXVOID"-ийн "MiQ" нар буурь сэлгэж болно.

Ийнхүү багийн үндсэн бүрэлдэхүүнд "bLitz", "910", "Techno" үлдэж, сэлгээнд "DarkMeister", "tikuak", "cobrazera" нар байна. "FISSURE Playground 3"-д үзүүлсэн сайн тоглолтыг нь харвал "cobrazera"-г эргүүлэн үндсэн багт дуудах боломжтой.

Ямартай ч "The MongolZ"-ийн шинэ тоглогч хэн байх вэ гэдэг анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-16 202.9.47.126

Олон ч хүн мэдэмхийрэх юм даа. Асуудал анх Senzu "burn out болчихлоо, ядраад байна" гэж өөрийн хүсэлтээр тоглохгүй хүсэлгүй байгаагаа хэлснээр эхэлсэн. Senzu өөрөө хүсэхгүй байхад тоглуулах боломжгүй. Тэгээд зарсан. Ыагийн 40% байтугай, ганц тоглогч буюу 20% шинэчлэгдэхэд гүйцэтгэл эрс өөрчлөгдөнө. Аль ч багт уналт босолт байдаг. Одоо яаж босох вэ? гэдэг нь багийн менежмент, тоглогчдоос хамаарна. Босож чадна гэдэгт итгэж байна. Шүүмжлээд байгаа хүмүүс үзэхээ больчих, тэгээд л болоо

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.88.117

Би ер нь ванга юм уу хайшаа юм. Анх хүн болгон магтаад эхлэхэд л хэлж байсандаа. энэ баг удахгүй гэж. гэхдээ үүнийг таахад маш амархан. Хуушуурын гуанзны менежмент гэж айхтар монгол менежмент байдагдаа. монголчууд түүнээсээ гарах цаг болоогүй

Avatar

Нэргүй 2026-09-16 43.242.242.59

Энэ багийн менежмент явахаа больсон Нэг хүний өмчлөлийн баг болсон.Тэр хүн мөнгө л бодохоос багийн амжилтыг бодохгүй байна. Түүнд мөнгө өгвөл хамгийн муу хүнийг чавч хамгийн сайн хүнээ явуулдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж