ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ял наймаалцсан гэх болон жолоочийнхоо эхнэр, дүүг ШШГЕГ-т даргаар томилуулсан асуудлуудаар өнөөдөр /2026.09.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асар ноцтой, зохион байгуулалттай асуудлыг ойрын хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулна гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Сүүлийн үед нийгмийн сүлжээ, цахим орчинд явж байгаа шуугиантай холбоотой мэдээллийг та бүхэнд шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг хашиж байгаа, тэр дундаа УИХ-д тангараг өргөсөн төрийн сайдын хувьд аливаа ажил төрөлтэй холбоотой гүтгэлэг, доромжлолыг сэтгэлийн шаналал, тархины цоролгүйгээр авч өдий хүрлээ.
Харамсалтай нь, хөдөө орон нутагт томилолтоор явж байх үеэр гэр бүл, удам судар, эрхэлж буй ажил, бүр цаашлаад амьдралд хөл тавьж буй охины минь нэр төрд үндэслэлгүй халдаж байна.
Улстөржилт хэрээс хэтэрч байгаа учраас тодорхой мэдээллийг хүргэе. Өмнө нь би долдугаар сарын 30-нд Хөвсгөл аймагт Хойд хилийн шугамыг баталгаажуулах, хилийн шугамыг шинэчлэх ажлаар явж байх үеэр гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр гүтгэсэн. Би үүнд сайд, даргын хувьд биш, иргэн хүнийхээ хувьд хуулийн дагуу гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл дахин гүтгэлэг хийж байна. Бүр улам даамжирч байна. Цаашдаа хил хязгаараа алдаж байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийж байна. Монгол Улсын хэмжээнд эвдрэлцэх, тэмцэлдэх зүйлс улс төрийн намуудад, улстөрчдөд байсан.
Гэхдээ хэзээ ч хэрээс хэтэрсэн, хүний ёсноос гажууд, тэр дундаа хүний гэр бүл, үр хүүхдийг улс төрийн барьцаа болгодог, улс төрийн шунал тачаалынхаа золиос болгодог ийм зүйл өмнө нь байгаагүй.
Үүний шалтгаан нь улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын мафийн сүлжээ сүүлийн 10 жилд байгаагүйгээр ажиллаж байна. Энэ мафийн сүлжээ, хууль бус бүлэглэл улс төрийг, хууль сахиулах байгууллага, төрийн зэрэглэлийн байгууллагуудыг татан оруулж, сүүлдээ улс орныг үгүй хийх хэмжээнд хүрч байна. Энэ бол эртнээс төлөвлөсөн, нарийн зохион байгуулалттай ийм процесс өрнөсөн. Төрийн албаны тухай хуульд мөрдөстэй алба хаагчид улс төрд татагдан орох, аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай нь, хууль зөрчигчид бүлгээрээ амь тавьж байна. Энэ бол амь гарах гэсэн, төрийн нэрээр, тэр дундаа түмний өмнө өгсөн тангараг нэрээр, хууль биелүүлэх нэрээр хулгай, дээрмээ нуух гэсэн этгээдүүдийн амь тавьж буй процесс юм.
Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад орчин нөхцөл тогшиж байна. Монголын ард түмний зүрх сэтгэлийг дотоод дайснууд тогшиж байна.
Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай, дээрэм, авлига, хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи, цахим залилантай тэмцэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Миний бүх шийдвэр энд байна. Гэтэл төрийн зэрэглэлийн мөрдөстнүүд хууль бусаар хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, заналхийлж, залилан мэхэлсэн Б.Цогтжаргал гэж Дүн шинжилгээ, хяналтын газрын дарга байна. Дараагийнх нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон ШШГЕГ-ын Тамгын дарга Б.Нямгомбо гэх этгээд. Мөн А.Намсад ШШГЕГ-ын дарга хоригдлуудыг аваачиж, хууль бусаар өөрийн байр, байшингаа бариулах, төсвийн хөрөнгөөр 408 сая төгрөгийг 20 гаруй хүнд өгсөн. Алба хаагчийн нэр дээр мөнгө бичиж аваад, түүнийгээ завшдаг, өөртөө үнэгүй, нэг байр, үнийн хөнгөлөлт бүхий байр авсан.
Иргэдийн өөрсдийн гүйцэтгэх ажиллагааны хуудас биелдэггүй. Иргэд өөрсдөө хохирлоо барагдуулж чаддаггүй. Гэтэл хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр авдаг.
Хамгийн ноцтой нь хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-т хууль бус тагнуулын газар бий болсон.
Мөн Б.Булнай гэдэг хүн Г.Занданшатарын ойрын хамаатан. Энэ эмэгтэй цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээний тендер бүрийг авч, нууцаар хийдэг.
Энэ хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалцаж байна вэ. Яагаад үүний араас ШШГЕГ-ынхан гарч ирж, өөрсдийнхөө амийг хамгаалж байна вэ. Тусгай камер байрлуулж, цагдаагийн алба хаагчдыг барьцаалсан гэж би бодож байна. Гүтгэгдсэн дээрээ гүтгэгдээд явдаг ийм нийгэм байж болохгүй.
Миний охин, үрээр тоглож байгаа бол би эцэг хүний хувьд, эр хүний хувьд энэ асуудлын эцсийг үзнэ. Хуулийн хүрээнд эргэлт буцалтгүй, хатуу хариуцлага тооцно.
Миний үр хүүхэд, эцэг эхээр тоглосон хүмүүстэй хуулийн хүрээнд тэмцэнэ” гэв.
3,595.72






















































Нараа 2026-09-15 66.181.176.189
эхлээд Аиарбаясгалан,одоо Амарсайхан,дараачийнх нь хэн бэ? яөрсөлдөгчөө зайлуулах арга
Иргэн 2026-09-15 103.57.93.13
Нийслэл хотын төвд барьсан заваан усан сангаа өөрийнхөө хөрөнгөөр сольчихоод төрийн алба хаш
Нэргүй 2026-09-15 202.126.91.225
МАН, АН-ын лидерүүд гэж бгаа хэдэн юм ан дотор хүн төрхтэй юм ер байхгүй.
Өөрсдийгөө хүчниы баыгууллагыхан гэж нэрэлсэн хэдэн хар юман дотор хүн чанарын хэлтэрхий ч байхгүй !!!
Цөмөөрөө л эрх мэдлээр далайлгасан хэдэн хүн царайтай ноход ш дээ !!!
Нэргүй 2026-09-15 103.229.121.67
үйлийн үр хэзээ нэгэн цагт ирдэг гэдэг дээ. өнөөдрөөрөө хар амиа бодож амьдрагчууд. үр хүүхэддээ гай таригчид.
Нэргүй 2026-09-15 103.229.121.67
удахгүй тэнгэрийн гэсгээл хүртцэгээх нь ойлголмжтой. эхэлжээ. нэгийг нь нөгөөгөөр нь.
Нэргүй 2026-09-15 103.229.121.67
та нарын байж байгаагийн чинь үнэн нүүр царай чинь энэ.
ИРГЭН 2026-09-15 103.212.118.162
Эд нар бүгдээрээ тийм *ариун* Нөхдүүд мөн үү,,,,,бүгдээрээ л адилхан байж,,,,,Аягатай хоолоо булаацалдаад эд нар хороондоо Биенээ а**а хөнөөнө уу Манууст ер падлий байхгүй, Мануусыгаа харин хэрүүлийнхээ хөлд чиржихгүй л бол болоо
Ээж 2026-09-15 162.4.129.29
сайд та хүний гарт хэрцгийгэар амиа алдсан Шинэ саран охины талаар юу дугарсан бэ тэгчээд өөрийнхөө дагавар охинд сайн эцэг болох гээд ямар их сүржигнэж байнаа та нарын булхайг илчилсэн болохоор боож үхлээ юу шударга бай
Зочин 2026-09-15 64.119.17.9
ер нь үнэгийг л хэлсэн штээ сайд нар өөрийн мэдлийн яам агентлагийн газарт өөрийн хамаарал бүхий садан төрөл найз нөхдийг арай гайгүй албанд тушаалд тавьдаг штээ тэднийг нүүдлийн шувууд гэдэг сайд явна дагаад л шимэгч шиг явдцгаадаг
Өвгөн 2026-09-15 64.119.19.254
Энэхүү сэтгэгдэлээ бичиж байгаа хүмүүс нь ямар боловсролтой хүмүүс байнаа. Хоёрхон үг бичихэд нэг үгийг нь алдсан байх юм .
Зочин 2026-09-15 202.9.46.58
Бүгдийг халчихаач.Хууль шүүх цагдаа ялзарсан.
Бүгд хууль бусаар хагартлаа баяжсан үл бүтэх этгээдүүд.Төрийн цэвэрлэгээ ялзарсан хуулийнханаас эхлэх ёстой.
Зочин 2026-09-15 66.181.186.149
Хэрэв үнэн бол тэр бүх завхраоыг өөрчлөхгүй юугаа хийж байсан юм бэ Сүүлийн 10 жилд гэнээ МАН ы засаглалын үед гэсэн үг Өөрөө ч бас шадар сайд байсан ш лээ Мафи гэж үнэн бол дарах гэж юу ч хийгээгүй байна Молорэрдэнийг шоронд хийлгэснийг нь харахад дайсан илрүүлдэг өольшевик маягийн хийрхэлтэй нөхөр байна
Үх 2026-09-15 202.9.46.175
Үх nuздаа!
Нэргүй 2026-09-15 202.126.90.93
САЙХАН ШААЖ БАЙНОО. ТА НАР Л БУСДЫН ГЭР БҮЛ, ХҮНИЙ ҮР ХҮҮХДҮҮД РҮҮ ХҮНИЙ ЁСНООС ГАДУУР. ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ДАЙРДАГ ШҮҮ ДЭЭ. "ХҮҮХДҮҮДЭЭ ШАРЖ ИДСЭН" ГЭЭД Л ГАЛЗУУ СОЛИОТОЙ ЮМ ЯРЬЖ ДАЙРЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. БҮҮР УИХ ДЭЭР СОНСГОЛ ЯВУУЛНА ГЭЭД БАЙСАН БИЗДЭЭ.
Д.ТРАМПЫН ТОНШУУЛ 2026-09-15 66.181.183.170
+
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ДАРГА, ДЭД ДАРГА, ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ОЛОНХИ НЬ ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН, ХЭД ХЭДЭН ОРОН СУУЦ, ХАУС, АДУУ, ҮХЭР ХОНЬ МАЛААР АРВИН ХОРИГДЛИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭГҮЙ АШИГЛАЖ СИЙЛБЭРТЭЙ УРАН ГОЁООР БҮТЭЭСЭН ГЭРҮҮД, АВДАР САВ ГЭЭД ЗӨНДӨӨ Ш ДЭЭ. ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХОРИГДЛУУД ХАХУУЛЬ МӨНГӨӨР "АЖИЛ"-АА ХУДАЛДАЖ АВДАГ …
Нэргүй 2026-09-15 64.119.17.6
Хууль зүй дотоод хэргийн сайдаар монголын төр Амарсайханыг томилон ажиллуулж байгаа шүү дээ. Тэгвэл яриад байх юу байсан юм Эрх мэдлийнхээ дагуу өөрийн чинь эсрэг мэдэгдэл хийгээд байгаа нөхрийг ажлаас өөрчлөөд өөр өөрийн чинь үүргийг биелүүлдэг хүнээ томилоол болоо биш үү. Юун мафи заф гээд элдэв долоон юм яриад байгаам
Бүдүүн Мафи 2026-09-15 66.181.190.30
,хэдэн бүдүүн генералууд тос шдэ, бүгдийг шантаажлана, хууль бус далд бизнесээр амьдарч байгаа.Төрийн албан хаагч хулхи генералууд ямар баян болохыг бүгд мэдэж байгаа
Isee 2026-09-15 64.119.19.219
Зайл.
Нэргүй 2026-09-15 64.119.27.114
хувийн муухай ариншингаа нуух гэж улайрсан адгийн нoвш огцорч зайлвал таарна.
Нэргүй 2026-09-15 66.181.185.10
Энэ удаад Самарын зөв өө
ИРГЭН 2026-09-15 103.168.34.221
ХЗС АМАРСАЙХАН ТА ӨМНӨХ ЕС БОЛОН ХЗС УГСАРСАН ЦЕГ ДАРГА, ДЦ-Н ШТАБЫН ДАРГА. ШШГЕГ ДАРГА НАРЫН АЛДАА ЗАВХАРЛЫГ ЗАС ГЭЖ АРД ТҮМЭН ХЭЛСЭН ҮЛ ТООЖ АЛДААНД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨГҮЙ. ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦА
Нэргүй 2026-09-15 66.181.184.146
самарсайхан чи зүгээр л зайл хөх т энгэр тшиь ниргэ шунал туламнууд та нарыг
Болд 2026-09-15 202.126.89.1
зөв.
Нэргүй 2026-09-15 202.21.108.99
ийм хууль бус юи байгааг нь мэдсээр .байж өайлгаад байдаг халаач тэгээд
Нэргүй 2026-09-15 202.126.88.167
дөрвөд гэсн болхоор х***а манжууд халхгэгч хужааманжууд тооны олноор дулдуйдж хамгийн түрүон огрцрруулх гж шааж бгаа юм намиөх гэсн хужааманж хулгаыгаар толгойд шаасн хужааманж эрхи гэгчээр шааж дулдуйдж.
Нэргүй 2026-09-15 66.181.164.23
Та нарын өөрсдийн чинь угсарч бий болгосон өсгөж өндийлгөж хооллож ундалсан аалзны торон дахь авгалдайнууд шүү дээ. Юу тарина түүнийгээ л хураана үйлийн үрэндээ ороогдох цаг чинь ирцгээж, хязгааргүй шуналдаа хөтлөгдөж үр хүүхэд хойд төрөл үйлийн үрээрээ наймаалцсан ШҮГДЭН шүтээн чинь та нарын толгойг залгина гэсэн тангарагтай байдгийн. Та нар энэ насандаа хязгааргүй баян болох ч үлдэж буй үр хойчис чинь шуудай үүрсэн хувхай гуйлгачин болгодог эд дээ
Нэргүй 2026-09-15 202.9.41.113
дөрвөд гэсн болхоор х***а манжууд халхгэгч хужааманжууд тооны олноор дулдуйдж хамгийн түрүон огрцрруулх гж шааж бгаа юм
Нэргүй 2026-09-15 202.9.46.151
ЖОНХУУ ДАНХЫН МАФИЙН БҮЛЭГ ГЭНЭТ ЯАГААД ЯЗГАНААД ЭХЛЭВ?