Орон сууц худалдан авахад улам их мөнгө шаардлагатай болсоор байна. 2026 оны наймдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөж, өмнөх сараас ч 2.5 хувиар нэмэгджээ.
Үнийн өсөлт шинэ, хуучин орон сууцанд харилцан адилгүй байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар нэмэгдсэн нь өсөлт хуучин орон сууцны зах зээлд илүү өндөр байгааг харуулж байна.
Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөгт хүрчээ. Дүүргүүдээс Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.51 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.60 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, мөн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгт хүрсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 11.6 хувиар өсжээ.
Байршлаар нь авч үзвэл Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд нэг метр квадрат талбайн дундаж үнэ 7.89 сая төгрөг байгаа нь судалгаанд хамрагдсан байршлуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол орчимд 3.30 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
Орон сууц худалдан авах боломжгүй иргэдийн хувьд түрээсийн зардал ч өндөр хэвээр байна. Тодруулбал, 2026 оны наймдугаар сард нэг өрөө орон сууцны сарын түрээсийн дундаж үнэ 1.40 сая, хоёр өрөөнийх 1.93 сая, гурван өрөөнийх 3.03 сая төгрөг байна.
Түрээсийн үнэ ч байршлаас шалтгаалан ихээхэн ялгаатай байна. Сүхбаатар дүүрэгт нэгээс гурван өрөө байрны сарын түрээс 1.72-3.73 сая төгрөгийн хооронд байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 1.06-1.72 сая төгрөг байна.
Ийнхүү орон сууцны үнэ өсөхийн зэрэгцээ түрээсийн зардал ч өндөр хэвээр байгаа нь байртай болох зорилготой иргэдийн өрхийн төсөвт үзүүлэх ачааллыг нэмэгдүүлсээр байна.
3,595.72





















































Нэргүй 2026-09-15 66.181.180.12
haha
Буд 2026-09-15 64.119.29.46
Худлаа арай бага бгаа шүү дээ 1 өрөө байр 1’25 сая бгаа битгий худлаа үнэ өсгөөд бай
Нэргүй 2026-09-15 202.9.40.91
монгол гж шаасн х***а манжёулс гэгчд хужааманжууд нам т/а гэгчд хужааманж авлгаар шааж хужааманж атгаг арга шахдг хужааманж нөлөөлж шааж хужааманэ авлгаас салгхгүй гж санаарх барьдг хужаамана бодлго.хужааманж авлгыг тархинд шааж тархинаас слхгүйхужаааманж улдлгт оааж бсн.
Нэргүй 2026-09-15 202.9.40.91
монгол гж шаасн х***а манжёулс гэгчд хужааманжууд нам т/а гэгчд хужааманж авлгаар шааж хужааманж атгаг арга шахдг хужааманж нөлөөлж шааж хужааманэ авлгаас салгхгүй гж санаарх барьдг хужаамана бодлго.
Хахаха 2026-09-15 202.9.46.175
Гоё гоё.
Нэргүй 2026-09-15 202.126.91.189
шунал
Нэргүй 2026-09-15 202.9.40.91
хууль гж х***а манжуудын монгол гэсрийг эзлж бгаа үг тийм болхоор х***а манжууд хууль хууль гэ яриад бгнх юм х***а манжууд хужааманж хэрнпгслэ яриад дасгаад хужааманжууд хужөаманж хэрсглдээсшааглдаад бүглиыг дагуулхсгээд хужааманжууд шаагаад бгаа юссхуульмгэдг чинмхятдмүг хятд манжуудын нүүдлчдбн газр нутгийн эзлж эзлээд бгаа хэргслн.