Юнител групп их хэмжээний, олон төрлийн дата буюу өгөгдлийг нэгтгэн боловсруулах, шинжлэх болон бизнесийн шийдвэр гаргалтад ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн тэргүүлэгч Dell Technologies-тэй хамтран Data Lakehouse технологийн шийдлийг амжилттай нэвтрүүллээ.

Data Lakehouse нь байгууллагын өөр өөр систем, эх үүсвэрт үүсэж, хадгалагдаж буй өгөгдлийг нэгдсэн орчинд удирдах, боловсруулах, шинжлэх боломжийг бүрдүүлдэг нэгдсэн суурь платформ юм.
Энгийнээр хэлбэл, олон төрлийн өгөгдлийг нэг дор цуглуулах төдий бус, өгөгдөл хаанаас үүсэж байгаа, хэрхэн боловсруулагдах, хэн ашиглах эрхтэй байх зэрэг үйл явцыг нэгдсэн зарчмаар удирдаж, шаардлагатай хэрэглээнд хүргэх боломжийг бүрдүүлдэг.
Ингэснээр өөр өөр эх үүсвэрийн өгөгдлийг уялдуулан шинжлэх, удирдлагын тайлан болон бизнесийн аналитикийг хөгжүүлэх, өгөгдлийн шинжлэх ухааны хэрэглээг өргөжүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухаанд суурилсан дараагийн үеийн шийдлүүдийг хөгжүүлэх өгөгдлийн суурь бүрдүүлэх боломжтой юм.

Юнител групп 20 гаруй охин компанийнхаа үйл ажиллагаанаас үүсэх өгөгдлийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 2023 онд өдөрт 1.9 терабайт байсан дата боловсруулалт 2026 онд 8.6 терабайтад хүрч, гуравхан жилийн хугацаанд 4.5 дахин нэмэгдсэн байна.
Энэхүү өсөн нэмэгдэж буй өгөгдлийг зөвхөн хадгалахаас илүүтэйгээр нэгтгэж, боловсруулах, шинжлэх, бизнесийн үнэ цэн болгон ашиглах шаардлагад үндэслэн Data Lakehouse шийдлийг нэвтрүүлжээ.
Юнител группийн дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдыз:
“Өмнө нь байгууллагын өгөгдөлд хүснэгт, тоон мэдээлэл голлож байсан бол өнөөдөр зураг, дуу, видео, төхөөрөмжийн мэдээлэл гээд секунд тутам олон төрлийн өгөгдөл бий болж байна. Ийм их хэмжээний, олон төрлийн өгөгдлийг бизнесийн хэрэгцээнд үр ашигтай ашиглахын тулд өгөгдлийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах шаардлага үүсээд байсан бол энэ шаардлагыг Data Lakehouse технологиор шийдвэрлэж байна.”
Юнител группийн нэвтрүүлсэн энэхүү туршлага нь цаашид байгууллагууд өөрсдийн бүх дэд бүтцийг шинээр бий болгож, томоохон зардал гаргалгүйгээр мэргэжлийн байгууллагатай хамтран шийдэх боломж бүрдэж байна.

3,595.72




















































Нэргүй 2026-09-15 202.9.41.113
зг огцрлоо сайн юм байхгүй гж хужааманж зг удаа огцрлоо гж хуэаамаэж огцроодв дахиад хужааманжууд гарч ирээд бгаа юм чин яааж сайжрдгийн