Элон Маскийн компаниуд "Apple"-ийн эсрэг нэхэмжлэлээ татжээ

Элон Маскийн компаниуд "Apple"-ийн эсрэг нэхэмжлэлээ татжээ

Элон Маскийн компаниуд "Apple"-ийн эсрэг нэхэмжлэлээ татжээ

Элон Маскийн эзэмшдэг "X Corp" болон "SpaceXAI" компаниуд "Apple"-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж, шүүхийн маргаанаа зогсоолоо. Тус компаниуд "Apple"-ийг "OpenAI"-тай хамтран ажиллаж, өрсөлдөгч хиймэл оюуны компаниудыг зах зээлээс шахан гаргахыг оролдсон гэж буруутган, 2025 оны наймдугаар сард Техас мужийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

"X" болон "SpaceXAI"-ийн үзэж байгаагаар, "Apple" нь "iPhone"-ийн үйлдлийн системд "ChatGPT"-ийг шууд нэгтгэснээр "OpenAI"-д давуу байдал олгосон байна.

Тухайлбал, "ChatGPT" нь "Siri", "Apple"-ийн "Writing Tools" болон "iPhone"-ийн камерын зарим функцээр дамжуулан олон тэрбум хэрэглэгчид ашиглагдахад хялбар болсон гэж үзэж байна.

Мөн "Apple" "App Store"-оор дамжуулан өрсөлдөгч хиймэл оюуны чатботуудын аппликэйшнийг татах, хайх хугацааг удаашруулж, зарим аппын эрэмбэд нөлөөлсөн гэж буруутгасан байна.

"Apple" болон "OpenAI" өнгөрсөн онд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан боловч АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Марк Питтман арваннэгдүгээр сард хүсэлтийг нь хүлээн аваагүй. Ингэснээр хэргийг үргэлжлүүлэх болсон байжээ.

Гэвч "X" болон "SpaceXAI" өчигдөр (2026.09.14) "Apple"-д холбогдох нэхэмжлэлээ татах хүсэлт гаргажээ. Тэд яагаад хэргийг татсан болон "Apple"-тай тохиролцоонд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.

Харин "OpenAI"-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ үргэлжлүүлнэ гэж "X" болон "SpaceXAI" мэдэгдсэн байна.

"OpenAI" өмнө нь Маскийг “хууль эрх зүйн дарамт үзүүлж байна” гэж буруутгаж байсан. Маск мөн "OpenAI"-г анхны зорилго болох хүн төрөлхтний төлөө хиймэл оюун ухаан хөгжүүлэх зарчмаасаа татгалзаж, ашгийн төлөө ажиллах болсон гэж үзэн, тусдаа нэхэмжлэл гаргаж байжээ. Тус нэхэмжлэлийг шүүх 2026 оны тавдугаар сард хэрэгсэхгүй болгосон байна.

"ChatGPT" нь 2022 оны сүүлээр нээлтээ хийснээсээ хойш богино хугацаанд дэлхийн хамгийн хурдацтай өссөн хэрэглэгчийн аппликэйшнүүдийн нэг болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж