МАХН-ын байгууллагууд даргаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

МАХН-ын байгууллагууд даргаа шинэчилнэ

Саяхан Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган болж тэргүүнээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийг сонгосон. Тэгвэл тун удахгүй МАХН-ын эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагуудын тэргүүний сонгуулийг явуулахаар болжээ.

УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж буй энэ үед нэлээд бодлоготойгоор тэргүүнүүдийг сонгох чиг барьж буй аж.

УИХ-ын гишүүн асан Д.Алтайн тэргүүлдэг Ардчилсан социалист  эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгуульд нэр дэвших боломжтой шинэ залуу хүн гаргаж ирэхээр төлөвлөж судалгаа явуулж эхэлжээ. Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын тэргүүлдэг МАСЗХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэгийг сонгож магадгүй байгаа юм байна. Сонгуулиудыг энэ есдүгээр сард багтааж хийхээр төлөвлөжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж