УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.09.15/ мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сангийн яамнаас 2027 оны улсын төсвийн төслийг танилцууллаа. Энэ удаагийн төсвийг хэлэлцэхэд дараах гурван чухал үндэслэлийг ярих шаардлага үүсэж байна. Нэгдүгээрт, УИХ-аас 2026 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 оны улсын төсвийн зарлагын дээд хязгаарыг 36.5 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэж амжаагүй байтал Засгийн газар төсвийн төслийг дахин шинээр өргөн барилаа.
Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу Засгийн газар нь УИХ-аас баталсан шийдвэрийг чанд мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг 36.5 их наяд төгрөгт багтаан өргөн барих ёстой байтал 42 их наяд төгрөг болгон оруулж ирсэн нь Засгийн газар хууль зөрчсөн үйлдлийг харуулж байна. Үүнээс гадна хавар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх хуулийн төслийг хамтад нь оруулж иржээ. Хууль батлагдсан өдрөөсөө эсвэл заасан хугацаанаасаа мөрдөгддөг атал Засгийн газар хараахан батлагдаагүй байгаа тодотголын тоо хэмжээнд үндэслэн ирэх оны төсвийг боловсруулсан байна. Иймд Засгийн газар хүчин төгөлдөр бус хуулийг урьдчилж хэрэглэн, хууль тогтоомж зөрчлөө гэж АН-ын бүлэг үзэж байна.
2027 оны улсын төсвийг 42 их наяд төгрөг гэж төлөвлөсөн нь өмнөх онуудын буюу 2025, 2026 оны төсвөөс 32.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Одоогийн байдлаар төсвийн танилцуулга бүлэг дээр хийгдэж, үүний хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн сургуулиудтай уулзалт хийсэн гэх. Гэтэл сургуулиудын зүгээс холбогдох ажил нь хэдийнэ хийгдчихсэн, одоо зөвхөн төсвийн тодотголыг л хүлээж суугаа гэх агуулгатай зүйл ярьж байна" гэлээ.
3,595.72





















































Нэргүй 2026-09-15 66.181.164.23
Одоо төрөөс боломж л олдвол даахынхаа хирээр хулгай хийцгээж байна даа, ёстой хүрз барьсан х***а шиг хоноцын сэтгэлээр уралдаж зөөж байна даа, аргагүй дээ хэзээл бол хэзээ зайлуулагдах шоронд ч орж мэдэх болохоор байгаа дээрээ зөөж гадагшаа гаргаж хурааж байна, эзэнгүй хоноцын дарга нартай улс хичнээн 100 орд ухаад ч өөдөө гарахгүй шүү дээ…яана даа Монголчууд минь энэ байдлаараа өрөө даахаа байж газар нутгаа хураалгах талруугаа л орчихлоодоо….
зочин 2026-09-15 66.181.189.167
Төсвөө нэмж батлаад хэрэгжүүлэх гээд үз л дээ Юу нь буруу юм, Болж өгвөл бүтээн байгуулалтаа өсгөх, цалин тэтгэвэр нэмэх л оролдлого биз дээ, Болохгүй бол төсвөө тодотгоод зарим хөрөнгө оруулалтаа хойшлуулаад л явна биз, Тийм ноцтой зүйл мөн үү,
Иргэн 2026-09-15 202.55.186.137
Күэ одоо тэгнэ ш дээ. УИХ, ЗГ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд ийм хэмжээний зардал гарах нь тодорхой ш дээ.ккк. Эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэдэг чинь төсвийн дүн нэмэгдэнэ ээ л гэсэн үг биз дээ?? 1 удаа өгөх гэж байгаа биш, жил бүр өгнө ш дээ. Хөрөнгө оруулалт нэртэй хэрэгтэй хэрэггүй зардлаа л тана! Одоо төсвийн мөнгөөр бүтээн байгуулалт нэртэй цавчаа хийж нам, сонгууль санхүүжүүлэхээ боль! УУ-н салбар, ТӨК-иудаас татвар, ногдол ашгаа сайн ав!