Олон сүмийн тууриас 400 гаруй жилийн настай Чингис хааны билиг сургаал олджээ

Олон сүмийн тууриас 400 гаруй жилийн настай Чингис хааны билиг сургаал олджээ

Олон сүмийн тууриас 400 гаруй жилийн настай Чингис хааны билиг сургаал олджээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс олджээ. Монгол, Японы хамтарсан археологийн малтлага судалгааны үеэр Авид бурхан, 21 ширхэгтэй эрхи, хадны зураг, модны үйсэн дээр бичсэн судар зэрэг олдвор илрүүлсэн байна. Тэдгээрийн дотор 400 гаруй жилийн турш маш сайн хадгалагдсан “Чингис хааны билиг сургаал” онцгой ач холбогдолтой олдвор болжээ. Чингис хааны билиг сургаалийг өмнө нь бичгийн сурвалжуудаас мэдэж байсан бол энэ удаад археологийн малтлагаар бодит олдвор хэлбэрээр илрүүлсэн нь түүх, археологийн шинжлэх ухааны хувьд онцлог үйл явдал юм. Судлаачдын үзэж буйгаар уг хийд нь Монголын анхны буддын шашны томоохон хийдүүдийн нэг болох Эрдэнэ Зуу хийдтэй ойролцоо үед байгуулагдсан байж болзошгүй аж.

 

Чингис хааны музейн захирал, академич С.Чулуун:

-Монгол, Японы хамтарсан археологийн малтлага судалгааны хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Олон сүм хэмээх газарт судалгаа хийж байна. Энэхүү малтлага судалгаа хоёр жилийн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Монголын бурхан шашны түүхийн хүрээнд хэд хэдэн онцгой зүйлийг тодруулах боломж бүрдэж байна. Нэгдүгээрт, Эрдэнэ Зуу хийд байгуулагдсан үетэй ойролцоо цаг үед хамаарах эртний хийд энд байсныг тогтоож байна. Хийдийн эзний хувьд одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй. Гэхдээ энэ газар нутаг засаг захиргааны нэгжийн хувьд Цогт тайжийн бага хүү Заан хунтайжийн эзэмшилд байсан нутаг. 1960-аад онд Х.Пэрэнлээ гуай Олон сүмийг Арслан тайжтай холбон тайлбарласан байдаг. Хоёрдугаарт, ханын зураг олдсон. Ханын зургаас тухайн үеийн хөгжил цэцэглэлт, бурхны шашны урлалын төрөл, онцлогийг харж болохоор байна. Гуравдугаарт, өнгөрсөн жилийн малтлагаар олдсон зарим олдворт Япон улсад нас тогтоох шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үед хамаарах нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, энэ нь эртний монголын ууган хийдүүдийн нэг байж болохыг харуулж байна. Дөрөвдүгээрт, модны үйсэн дээр бичсэн судрууд олдсон. Тэдгээрийн дотор Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургаж айлдсан билиг сургааль багтсан нь тогтоогдсон. Энэ бол маш онцгой олдвор. Эдгээр билиг сургааль нь Лувсанданзаны “Алтан товч”-д байдаг. Өөрөөр хэлбэл, Чингис хааны билиг сургаалийг бурхны шашны үзэл санаатай зэрэгцүүлэн түгээж байсныг харуулах чухал баримт болж байна. Чингис хааны билиг сургаалийг археологийн олдвороор илрүүлж байгаа нь анхны тохиолдол юм. Энэ олдвор Монголын бурхан шашны түүхийг илүү тодруулах ач холбогдолтой. Монголд зөвхөн Эрдэнэ Зуу хийд төдийгүй түүнтэй зэрэгцэн олон сүм хийд байгуулагдаж байсан нь судалгааны явцад улам тодорхой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-15 202.133.76.123

Чингисийн үеийн бичиг баримт нэг ширхэг ч бидэнд байхгүй. Хожмын үеийн сурвалжууд л олдох юм

Avatar

Нэргүй 2026-09-15 103.212.117.18

ЧИНГИС ХААНЫ ҮЕД АМАН ИЛЧ БАЙСАН. ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕД ЦААСАН БИЧИГ БАРИМТТАЙ БОЛСОН. ХЯТАДЫН СОЁЛД ИЛҮҮ НЭВТЭРСЭН ҮЕ. ХУБИЛАЙ ХААНЫ ТӨРИЙН БИЧИГ РОМД ХАДГАЛАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2026-09-15 103.168.34.108

Чулуун аа гаргаад зарчихав даа.

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.90.200

ха ха нээрээ тийм шүү

Avatar

Зочин 2026-09-15 202.9.46.58

энэ Чулуун гэгчийг яагаад шалгаж ял өгдөггүй юм бол?!!!Одоо энэ олдворыг зарчихвий дээ.шуналын тулам.

Avatar

Зочин 2026-09-15 66.181.164.202

Ямар сайхан мэдээ вэ? Түүхийн нандин бүтээл олджээ: Баярлалаа, архелогичдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж