ҮСХ: Инфляц 12.5 хувьд хүрч, хүнсний үнэ 21.5 хувиар өссөн

ҮСХ: Инфляц 12.5 хувьд хүрч, хүнсний үнэ 21.5 хувиар өссөн

ҮСХ: Инфляц 12.5 хувьд хүрч, хүнсний үнэ 21.5 хувиар өссөн

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа.

Тэрбээр инфляц наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувьтай гарсныг мэдээлэв. Инфляцын өсөлтийг бүлгээр нь авч үзвэл барааны үнэ 13 хувь, үйлчилгээний үнэ 10.9 хувиар өссөн байна.

Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ. Тухайлбал, хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн хугацаанд 21.5 хувиар өссөн нь инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлсэн байна. Мөн согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 7.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.4 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 8.9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувиар өсжээ.

Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ 11.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 7.7 хувь, боловсролын үйлчилгээ 17.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 16.4 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 17.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.6 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.89.37

Ингэлээ тэглээ … тэгээд арга хэмжээ авсан юм байхгүй. Ман сүүлийн арав гаруй жил засаглалаа, инфляци өсгөхөөс өөр юу ч хийсэнгүй

Avatar

Нэргүй 2026-09-15 202.133.76.52

малчдын халамжын бодлого үнийн өсөлтийн түлхүүр байсан одоо бензин тос ороод ирнэ

Avatar

Хахаха 2026-09-15 202.9.46.175

Болж, гоё гоё.

Avatar

Зочин 2026-09-15 202.126.88.117

Асар том үнийн дарлал мөлжлөгөд олон мянгаараа турж үхэх цөвүүн цаг ирж байна. харин шулан мөлжигч хулгайч авилгачин баячууд тэнгэрт гартал улам их баяжих болно.

Avatar

Б 2026-09-15 66.181.183.70

тэтгэвэр нэмэх гхээр бөөн2 юм ярих юм..багшийн ц нэмээд инф их өссөншдэээ

Avatar

Нэртэй 2026-09-15 202.133.76.123

МАН даа баярлалаа

Avatar

зочин 2026-09-15 66.181.189.167

Оны эхэнд нүүрсний үнэ унаж,дараа нь Персийн буланд дайн дэгдсэн ,Мөн Украины нацистууд, оросын гүн рүү,газын тос болоьсруулах үйлдвэрүүд рүү цохилт өгч эхлэв Энэ мэтээс болж зөвхөн монголд биш дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл үүсч, юмны үнэ нэмэгдэн, имфляц болж байна, Энэ байдлыг хөнгөн давах гэж төр засгаас бололцоот бүхнийг хийж байна, Харин ардчилагч гэх бүлэг луйварчид үүнийг овжинашиглаж бурууг бусад рүү чихэж,иргэдийг хуурч мэхлэн,луйврын аргаар төрийн эрхэнд гарахыг оролдож байна

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.160.52

Нам засгийн маань ач гавьяа, хурай хурай!!!

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.189.167

Иргэд мал биш, Ардчилагч гэх бүлэг этгээдийн арга залийг мэддэг болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж