АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд мэдээлэл өгч байна

АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд мэдээлэл өгч байна

АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд мэдээлэл өгч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид хуралдаж байна. Уг хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан оролцож Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өгч буй ажээ.

Ардчилсан намын бүлэг 2026 оны төсвийн тодотгол нь зардлыг бууруулах бус тэлсэн,  үнийн өсөлтийг сааруулах бус улам гааруулсан төсөл хэмээн үзэж, Засгийн газрыг тодотголоо татан авахыг удаа дараа шаардсан. Мөн 2026 оны төсвийн тодотголыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах юм бол инфляц улам гаарч, иргэдийн амьжиргаа улам хүндэрнэ гэж үзэж байгаа. Дээр нь төсвийн тодотголд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг суулгахаар тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа билээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн батлахаар зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс ажлаа дуусгаж чадаагүй. Иймээс УИХ-ын намрын чуулган руу төсвийн тодотголыг шилжүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж