“Газпром” Армени руу хийх байгалийн хийн нийлүүлэлтээ түр зогсооно

“Газпром” Армени руу хийх байгалийн хийн нийлүүлэлтээ түр зогсооно

“Газпром” Армени руу хийх байгалийн хийн нийлүүлэлтээ түр зогсооно

ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани “Газпром” Армени руу нийлүүлэх байгалийн хийн экспортыг есдүгээр сарын 16-25-ны хооронд түр зогсооно гэж мэдэгджээ. Энэ нь хийн хоолойн төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотой аж.

ОХУ-ын өмнөд хэсгээс Гүржээр дамжин Арменид хий нийлүүлдэг Хойд Кавказ–Закавказийн хийн хоолой өнөөдрөөс (2026.09.15) эхлэн үйл ажиллагаагаа зогсооно. Засварын ажил есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх аж.

“Газпром Армени”-ийн мэдээлснээр, засварын хугацаанд хэрэглэгчдэд шаардлагатай хийг дотоодын нөөцөөс болон Иранаас нэмэлтээр импортлон нийлүүлэх юм байна.

Ийм төрлийн засварын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард мөн хийж байжээ.

ОХУ 2025 онд Арменид 2.7 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлсэн нь тус улсын нийт импортын 82 хувийг эзэлжээ. Хоёр улсын гэрээний дагуу ОХУ Арменид 1,000 шоо метр хийг 177.5 ам.долларын хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг. Уг гэрээ энэ оны эцэст дуусах юм.

Түүнчлэн хий нийлүүлэлт түр зогсож байгаа нь хоёр улсын харилцаа муудаж буй үед тохиож байна. Армени нь албан ёсоор ОХУ-тай холбоотон боловч сүүлийн жилүүдэд Европын холбоотой илүү ойртох алхмуудыг хийж буй. Энэ нь Кремлийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арменийг Европын интеграцчиллыг гүнзгийрүүлэх эсвэл Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан байна.

Харин Арменийн ерөнхий сайд Никол Пашинян өнгөрсөн сард тус улс ойрын хугацаанд Европын холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж эхэлж магадгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногт Армени улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, ОХУ-аас хамааралтай байдлаа бууруулах чиглэлд ажиллана гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 2026-09-15 202.133.76.122

Армен Орос 2 салшгүй түншүүд салвал Орос хохирно

Avatar

Үх 2026-09-15 202.9.46.175

Путлер капут

Avatar

Нэргүй 2026-09-15 103.168.34.26

Арменийг хясаж бгаа юм бх даа

Ганцаардсан орос орон

Avatar

Нэртэй 2026-09-15 202.133.76.123

эрх чөлөө чухал. Тусгаар тогтнолоо хийгээр зарж болохгүй

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.160.52

Байгалийн баялгаар шантаж хийдэг улс хоорондын харилцаан дахь Оросын ганц арга хэрэгсэл!!! ОХУ-аас Монголоор дамжуулан Хятад руу хийн хоолой тавибал монголчуудыг багалзуурдах мундаг крант бий болно!!!

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.121

Путин шаар Азербайджантай сөргөлдөх үед нь Арменийг яаж гол гаргаж байлаа даа, жинхэнэ ДоЯ-ны чекист царайлаад сууж бсан ш дээ. Армений төр, засаг, ард түмэн түүнийг яаж мартахав дээ !
Хийн хоолойг улс төрийн зорилгоор хааж бнаа, Эдийн засгаар улс төр хийх нь хүм үүнлэгийн ёсонд нийцэхээ больсон шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж