1008 айлын орон сууцанд газраа байраар сольсон иргэдийг оруулна

1008 айлын орон сууцанд газраа байраар сольсон иргэдийг оруулна

1008 айлын орон сууцанд газраа байраар сольсон иргэдийг оруулна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.09.15/ түрээслээд өмчлөх “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Солонго-1” төсөл нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын тогтоолтой учраас есдүгээр сарын 23-ний Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.  Түрээслээд өмчлөх орон сууцны цахим бүртгэлийг аравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. 14 хоногийн хугацаанд цахим сонгон шалгаруулалт явна. Шалгаруулалтад тэнцсэн айл өрхүүд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс байрандаа нүүж орох байх.

“Солонго-1” орон сууцны 1м2-ын үнэ 4 сая 428 мянган төгрөгийн үнэтэй. Орон сууцны үнийг сайдын түвшинд нэмсэн асуудал байхгүй. Анх авсан зээлийн хүрээндээ хийгдсэн ажил.

“Солонго-1” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжсэн.  Уг төсөлд зорилтот есөн бүлгийнхнийг хамруулна. Түрээслээд өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулах буюу 30 хувь шаардахгүйгээр 15 хувь болгоно. Зээлийн жилийн хүү 6 хувь байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдсан 1008 айлын орон сууцны 756-г нь газраар солих гэрээтэй.  Энэ ажлууд явагдаж байна, ондоо багтаад айлуудыг оруулна. 256 айл нь түрээсээр явна. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн иргэдийг хамруулахаар газрын үнэлгээ явж байна.  1008 айлын орон сууцанд газраа өгсөн айлуудыг оруулснаар гэр хорооллын газарт 8000 айлын орон сууц барих боломжтой болно” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Луйвар 2026-09-15 66.181.190.30

Барилгын луйваруул бүгд солонго гэдэг нэртэй , аль солонгыг яриад байнаа

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.121

МАН-ын цүнхчингүүдээс түрүүч нь сайд болоод эхэллээ, элээ чааваас….
Монгол Улс ингэж ч нохойн замаар орох гэж дээ…., ийм балайнууд засаг барихаар яах болж бнаа….. ?!

Avatar

зочин 2026-09-15 66.181.189.167

,Иргэдээ оронсууцжуулах талаар одоогийн төр маш их ажил хийж бүтээл байгаа юм биш үү, Ардчилагч гэх бүлэг этгээд юм л бол гүтгэнэ гүжирдэнэ,Харлуулахыг оролдоно, ,Иргэдийг мал гэж бодно

Avatar

И 2026-09-15 59.153.114.103

1008 айлын орон сууцны 1м2 -н үнэ 2.5 сая ч хүрэхгүя байсаншүү !!!!

Avatar

Иргэн 2026-09-15 103.57.93.13

тийм шүү энэ хорооллоос 500м зайд бгаа байшин 1м2 =1.6 саяар зарсан ш дээ.тэгэхэд энэ байшингууд ихэнх нь босчихсон бсан барилгын дотор гадар ажил дуусаад бараг 1 жил боллоо яагаад айлуудаа оруулдаггүй юм бол доо гээд гайхаад бна

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.121

Энэ Мангар л сайд гэхээр элэг хөшихиймаа. элээ чааваас даа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж