Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих,  улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-15 43.242.242.59

Төрийн албанд байдаг хүмүүс Монгол хэлээр ажлаа явуулах ёстой. Гэр орондоо казах хэлээр ярьж болно. Бусад газар монголоор ярих учиртай. Казахууд монгол улсдаа сэтгэл байхгүй цаашаагаа Казахстан улсад очиж амьдрах тэдний бодлогыг монгол хэрэгжүүлэх санаа бодолтой ард түмэн гэдэг нь Зардыхан, Жекей, Хавлааш гэх мэт олон казах хүний үйлдлээр илэрдэг.Чингис бол казах үндэстэн гэдэг нэр томьёо анх манай казахууд гаргасан гэж боддог

Avatar

Нэргүй 2026-09-15 203.17.23.177

ЕР НЬ МОЯА ОРКУУД НЭГ ЮМЫГ САЙН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. КАЗАКУУД БОЛ МОНГОЛООС ОГТ ӨӨР ҮНДЭСТЭН. ХЭЛ, ШАШИН НЬ Ч ӨӨР. ТЭДНИЙ ХУВЬД ЭХ ХЭЛ НЬ КАЗАК ХЭЛ. КАЗАКААР ХЭЛД ОРЖ, КАЗАКААР СЭТГЭДЭГ. МОЯА ОРКУУД ПЕДО АВГАЙТАЙГАА НИЙЛЭЭД МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2-ОО Ч ЯЛГАХГҮЙ ХУЦАЛДАЖ ШҮҮМЖЛЭЭД СУУЖ БАЙНА. КАЗАКУУД БОЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН МӨН БОЛОВЧ КАЗАК ҮНДЭСТЭН ГЭДГИЙГ ЭХЛЭЭД ОЙЛГОМООР БАЙНА. ТЭГЭЭД Ч 3-Р АНГИАС НЬ ЭХЭЛЖ МОНГОЛ ХЭЛ ЗААДАГ. ҮНЭХЭЭР МОНГОЛ ХЭЛ САЙН СУРАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БОЛ АНХНААСАА ТОДОР

Avatar

Нэргүй 2026-09-15 103.229.121.110

казак биш казах шүү андаа

Avatar

Нэргүй 2026-09-15 202.133.76.52

терорристуудын боловсролыг монголын ард түмэн хариуцаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж