“Б.Энхбаяр тэргүүтэй ‘далдакуудаас’ болж нөхцөл байдал хүндэрсэн”

“Б.Энхбаяр тэргүүтэй ‘далдакуудаас’ болж нөхцөл байдал хүндэрсэн”

“Б.Энхбаяр тэргүүтэй ‘далдакуудаас’ болж нөхцөл байдал хүндэрсэн”

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.09.15/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай холбоотойгоор МАН-ын бүлэг 30, 38-аараа хуваагдан талцаж байна гэх таамаг байна. Энэ талаар тайлбар, мэдээлэл өгөөч?

-Миний хувьд бүлгийн хурлаас мэдээлэл авах гэж байна. Хэд хоногийн өмнө байгаль орчны асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан. Маш урт уулзалт болсон. Бараг 5-6 цаг болсон. Тэр үед уур амьсгал зүгээр байсан. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярьсан. Сүүлийн хоёр хоногт л гэнэтийн сюрприз боллоо. Гэнэт л нэг өдөр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа хоёр хөөгдсөн асуудал гарсан. Гэнэт Х.Нямбаатарт махны үнийн асуудлыг нааж эхэлсэн. Одоо гэнэт л С.Амарсайхан их муу хүн болж байх шиг. Миний хувьд том зургаа хараад, дараагийн төсөл, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаардаг.

Парламентынхан ч тэр анхаардаг болохгүй бол монголын парламент нэг удганы хэрэг шүүдэг түвшинд л хүрээд байна.

Нэг хэсэг муу ч, сайн ч энэ төслийг хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг зүйлийг парламент ярьдаг байлаа. Одоо бол хайран л цаг байна. Ажлаа яриад, хов жив хөөлгүй, айл гэрийн ар гэр рүү өнгийсөн зүйлээ багасгавал яадаг юм бэ гэж бодож байна.

-Хууль зүйн сайд С.Амарсайханы ард захиалгатай, МАН-ын нэр бүхий улстөрч байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн өгсөн. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай мөртөстнүүдийн хувьд салбарын сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж байна гэдэг бол ойлгомжтой. Хууль зүйн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгч байж л ийм зүйл болно. Өмнө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр нэг ийм асуудал үүсэж байсан. Ер нь юм хуулийнхаа дагуу, эрэмбэ эрэмбэндээ л байхгүй бол нэгдсэн удирдлага алга болно. Миний бодлоор үүнийгээ бүлэг дээрээ нээлттэй ярьцгаагаасай гэж бодож байна. Хүн чанарын хувьд онцгүй л зүйл санагдаж байгаа.

-Эрэмбээрээ байна гэдэг нь хууль бус асуудлыг нуун дарагдуулна гэсэн үг үү?

-Би тэрийг ойлгож байна. Гэхдээ мэдээж тийм асуудал байгаа бол ярилгүй яах вэ. Гэхдээ яагаад заавал одоо гаргаж ирээд байна вэ. Намрын чуулганы өмнө гэнэт л тогонд цохиулсан юм шиг гаргаж ирж байгаа нь улс төрийн агууламжтай байгаа нь ойлгомжтой. Тийм учраас удирдлагууд маань үүнийгээ том зургаар нь хараасай. Сонгууль хаяанд ирлээ шүү.

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талыг та юу гэж харж байна. Ардчилсан намын зүгээс өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Н.учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ- д оруулах ёстой гэх асуудал хөндсөн. Засгийн газар тогтвортой ажиллах эсэх нь 30-ын бүлгээс хамааралтай болж байна? 

-Засгийн газар огцроод нөхцөл байдал сайжрах уу гэдэгт эргэлзэж байна. Энэ нөхцөл байдлуудыг зөв дүгнээд, ард нь гарах хэрэгтэй. Сөрөг хүчин ажлаа хийлгүй яах вэ. Эрх баригчид бас өөрийн ажлаа хийх ёстой. Ер нь яах вэ дээ, харж байхад манайхан сэтгэл хөөрлөөр л хандсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад, төслүүд явж байх үед хэдэн хүн сайд болох гээд л.

Ардчилсан намд хамаг л гоё яамаа өгчихөөд байна гэсэн ийм л асуудал үүссэн.

Эдийн засгийн яам, Уул уурхайн яам, Хууль зүйн яамаа өгчихлөө гээд л жижиг сажиг шалтаг гаргаж ирсэн. Ингэж явж байгаад л дангаараа засаглана гэсэн. Дангаараа засаглаад, "Алтан өргөө" киноны Ёроо, Ёмбо шиг зүйл болсон. Авдарт алт эрдэнэс байгаа гээд нээсэн шиг юу ч байхгүй. Усгүй ган гачиг болдог шиг ийм л зүйл болсон.

Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж л ийм зүйл болсон. Нөхцөл байдал хүндрээд ирсэн чинь "Би үхэхээр чи үх" гэдэг шиг энд А.Ариунзаяа буруутай байна, С.Амарсайханаас боллоо гэх мэт ийм явуургүй улс төрөөр хол явахгүй дээ.

Улам л нөхцөл байдлыг хүндрүүлнэ. МАН-ын хувьд ажлаа хийх цаг, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө л биелүүлэх цаг.

-МАН хагарлаа хэр удаан үргэлжлүүлэх юм бэ? 

-Ерөнхий сайд Н.Учралыг би ойлгож байна. Би өмнө нь Н.Учралд "Өөрийн толгойтой байгаарай. Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болох байх аа. Өөрийн толгойгүй байвал хананд зургаа өлгүүлсэн л түр хугацааны Ерөнхий сайд болно" гэж хэлж байсан.

Энэ бүх хов жив, элдэв бусын зүйлс Н.Учралаас үл хамаарч явж байгаа болов уу л гэж найдаж байна.

Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх ёстой. Бүх хариуцлагатай ажлуудыг хийж үзсэн. Өөрийн тооцоогоор улс төрөө хийхгүй бол хүний тооцоогоор, хүний гар хөл болж энэ том нам ажиллаж болохгүй ээ. Өөрийнхөөрөө байх ёстой. Ерөнхий сайд асан Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Н.Учрал одоо хоолойгоо боолгож унаж магадгүй.  Ийм л зүйл болж байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол эв нэгдлээр хангах ёстой газар. Би цагдаагийн мэдэгдэл энэ тэрийг Б.Энхбаяр хийсэн байх өндөр магадлалтай гэж хардаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-15 203.169.50.243

Энэ хүнд харах том зураг битгий хэл харах цээж зураг ч байхгүй. Тийм ухаан ч байхгүй.

Avatar

Нэргүй 2026-09-15 202.21.96.212

Ene hulgaichiig yagaad barij horihgui baigaa ni l uuruu asuudal shuu dee.

Avatar

Нэргүй 2026-09-15 43.242.242.59

Б.Энхбаяр гэж албан тушаалд дурлаж өөрийн нам, засгийг хөндөрсөн хүзн байх юмаа. Харц царай нь их эвгүй. Оюун-Эрдэгний засгийн үед хамтарсан засгийн газар байгуулагдаад 2 нам хэл амаа олоцоод сайхан явж байсан боловч МАН-ын албан тушаалд дуртай нөхөд АН-ын Лодойсамбуу, Баярмаа нартай нийлж засгийг самарсан.Тэр самралт одоо үргэжилсээр байна.үүгээр МАн болон АН аль аль нь хохирсон. Жирийн ардын хүүхэд галч байгаад Ерөнхий сайд болсонд нь яасан их атаархана вэ. Чи бол дээшилж чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.21.138

Эд нар шорон руугаа явна гэж байхгүй юм аа.

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.17.6

УИХ-ын гишүүн хүн,төрийн сайдыг далдаак гэж төрийн ажилтан хүн хэрэглэмээргүй гудамны бүдүүлэг үгээр нэрлэж ярилцлага өгсны төлөө УИХ-ын ёс зүйн хороо Л.Оюун-Эрдэнэд зохих шийтгэл сануулга өгмөөр юм. Урд нь Л.Оун-Эрдэнэ ЕС байхдаа олон нийтийг ялаа, улныхан гэж нэрлэж ярилцлага өгөөд хэл аманд өртөж байснаа мартаж дээ

Avatar

Зочин 2026-09-15 66.181.189.65

Одоо энэ хүнийг хэн бэ гэдгийн мэддэг болсон хэлсэн үгийг нь тоох хүн олдохгүй л бол уу.

Avatar

Үх 2026-09-15 202.9.46.175

Уурын зуухны галч хулгайч үхэж далдар nuздаакаа!

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.17.6

Оюун-Эрдэнэ минь чи төрд ажиллаж зохих үүргээ гүйцэтгэсээн Олон нийт чамд зохих үнэлэлтээ өгч мэддэг болсон . Одоо төрийн өндөр алба хашиж байсан хүний ноен нуруутай үнэ хүнлтэй байж урдах ажлаа бодсон нь өлзийтөй дөө.

Avatar

Нэргүй 2026-09-15 202.9.41.117

Харанхуй орлогоо нотлоод төрөөс зайл!

Avatar

Нэргүй 2026-09-15 103.57.92.209

хогийн галч зайлаа чи ер нь сургууль төгсөөн үү их эдээ бас монголын төрд 6 жил сууичхсан шүү

Avatar

садө 2026-09-15 202.21.107.98

чам шиг хулгайч нар хамаг улсын нүүрсний орлогыг завшсан учраас л ийм юм болсон шүү

Avatar

Иргэн 2026-09-15 202.55.186.137

Б.Энхбаярт ард түмэн талархаж, АРдын баатар болгон өргөмжлөхөд бэлэн байна. Хэзээ ч, хэн ч илрүүлэхгүй гэж бодож байсан та нарын цадиггүй хулгай, мафийн сүлжээг илчилсэн хүн шүү дээ! Хэрэв Б. Энхбаяр үүнийг илчилж нээлттэй сонсголоор ард түмэнд ил болгоогүй бол таануус энэ улсыг эргэж сэхэхгүй болгож элгээр нь хэвтүүлж хаяад зайлах байсан! Ямар муухай хулгай, дээрмийн сүлжээ угсраа вээ МАН-38-ынхаан?! Амарбаясгалан, Самраа, Оюук, Данх, Нямбао та нар Монголын түүхэнд увайгүй, сувьдаг хулгайчид

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.91.189

хулгайч нарын нэг үү чи

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.91.189

энхбаяр гэдэг төрийн хутгуур түгжил чинь энхдорж гэдэг чимэгтэй болсон ш дээ том ах нь гадаадаас ирсэн ман энэ хутгуур хулгайч аа хэдэн жилийн өмнө хөөх байсан нямка энэ хэн бэ гэдгийг мэддэг байсан

Avatar

Нэргүй 2026-09-15 202.21.108.140

Хамгийн мундаг ёрөнхии сайд шүү дэмждэг

Avatar

садө 2026-09-15 202.21.107.98

женкогий гудас уу

Avatar

Нэргүй 2026-09-15 202.9.41.117

улс орныг чинь хог болгочихоод байна хамгийн боловсролгүй таг харанхуй галч хөөе! төрөөр чинь тоглоод зүгээр үү орк оо

Avatar

Нэргүй 2026-09-15 59.153.115.44

Сэтгүүлчлдэд бол данх бол амттай хоол. яагаад гэвэл эсрэг талын этгээд учраас. гэхдээ монголд бол хэрэггүй шүү. хор найруулахдаа л сайн байж магадгүй. ийм юмнаас яриа мариа авч миармаагүй байнаа. та нарын амьдралд ч нөлөөлнө шүү ийм новшнуул

Avatar

Шaaдaг 5-н шaaлтyyp л байна 2026-09-15 64.119.19.247

Шaaдaг 5-н шaaлтyyp л байна

Avatar

Нэргүй 2026-09-15 103.168.34.88

Zashaaagaar ats minee hulgai ilruulsen hun chinii heree ah ulsaas hicheen mongo shaasn burhan medeh bh shees negt ah duu zolbin gichin mne

Avatar

Нэргүй 2026-09-15 178.174.229.45

PISDAA MIN CHI z**l SHOROND SUU ADGIIN PISDAA CHIN HARH SHIG PISDAA

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.160.52

1990 оноос хойшх МУ-ын хамгийн муу Ерөнхий сайд бол энэ банди: 6 жил Засаг удирдахдаа ганц ч хэрэгтэй зөв юм хийгээгүй, харин ч Харбины гэрээ гэгч нууцад авсан асар том авлигын хэлэлцээрээр тоймгүй их мөнгө гадагш гаргасан гэж ХМХ шуугиж байгаа?!! Хүн болж гүйцэд төлөвшөөгүй ойж буусан энэ ойворгон банди хайран 6 жилийг хий үрсэн дээ!!! Өсөхийн өлөн энэ золигийг дээш татсан хүн хэн бэ, тэр хүн гол буруутан??!! Энэ муу ч яахав, субъект биш шахуу юм??

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.18.120

enhbayar chamg shig avilgal buzar bulaid idegdeegui cever hun l dee muu usuhii ulun, buhmuu eriin komplekstoi ulbiisen guilagchin sug. ci bol mongoliig horolson sug shuu, uhej dald orooroi

Avatar

Нэргүй 2026-09-15 103.168.34.91

Данх өөрөө далдаак

Avatar

Төрийн хутгуур Энкберия 2026-09-15 59.153.112.226

Амарсайхан огцорно гээд Энкберия хөл нь газар хүрэхгүй баярлаад сүйд. Энкберия байгаа цагт Монголын төр хэзээ ч амар заяа үзэхгүй. Төрийн хутгуур Энкберия…

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.121

Монголын төрд бгаа ганц шударга даруу хүнээ МАН-ын далдаакууд ингэж л бгах юмдаа. Уучлаарай МАН(МАХН) хэзээ ч өөрийн толгойтой байгаагүй шүү !!!
Дандаа Москвагийн гарын үзүүрт зараг даж Монгол орноо, монгол соёл иргэнш лээ бузарлаж ирсэн шүү дээ !!!
Бэрхийн бойнд ярга хийж явсан энэ муу Данх бас их хуцаж бн оо ! Ёстой ЦӨГ, за !!!

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.121

Бэрхийнхээ бойн дээр очиж хонио төхөөр !

Avatar

Нэргүй 2026-09-15 103.57.92.209

чи өөрөө төрийн хутгуур хийгээд байгаа юм биш үү

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Жирийн иргэдэд Эрх барьж байгаа МАН-ын хагарал муу. АН-д хэрэгтэй юм байгаа биз. 2026-09-15 66.181.178.21

Уул нь МАН-ын хагарсан гишүүд ойлголцоод хамтран ЗГ-таа ороод, Амарсайхан одоо улс төрждөг цаг биш гээд өөрийн талын гишүүдээ зөв зүгт нь чиглүүлээд байсансан. Одоо дахиад загарах магадлалтай боллоо. Одоохондоо энэ бүлэгт Амарсайхан нь нэр нүүр гайгүй байгаа юм.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар тавьдаг МАН-нхны хувьд том алдаа болсон Одоо түүний гор нь гарч байна.Л.Энх-Амгалан Ариунзаяа нарын жагсаалтын гишүүдээ доромжллсон үг хэллээ. Жирийн иргэдэд МАН-ын хагарал муу. АН-д хэрэгтэй юм байгаа биз.

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.165.234

смэл

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.27.114

том зургаа хараад, дараагийн төсөл, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаардаг гэдэг чинь яаж мөнгө хусах тухай тархиа гашилгаж байна гэсэн үг муу худалч

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.91.53

үнэн

Avatar

Нэргүй 2026-09-15 103.168.34.209

30 бүлгээ төлөөлж ИХ ын дарга,ЕС тэй уулзсын байх оо

Avatar

сонгогч 2026-09-15 202.9.47.45

Барууны Түгжилжоржийн хийгээд байгаа ажил биш үү гэж харж байна……….тэр амьтан л ийм үймээн самуун гаргаж чадна !!!

Avatar

Нэргүй 2026-09-15 124.158.107.69

Бузар шуналтай тэнэг ОЭ больж үз. Чи өөрийгөө тэнэг гэдгээ аль эрт харуулчихсан.

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.91.53

шшшш

Avatar

Del 2026-09-15 202.133.76.56

их хурлын гишүүдийг 126 болгосон маш алдаа болсон ер нь сонгодог парламент гэж солиоролоо больж үз сонгодог 76 байхад болно

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.10

Үнэхээр амаргүй цаг үе шүү 🙈🙈🙈

Avatar

Нэргүй 2026-09-15 59.153.115.167

ш****г 5-ын нэг Оюун-Эрдэнэ одоо ч шаагаад явна уу

Avatar

Нэргүй 2026-09-15 43.228.129.131

Одоо хэрүүл хийдэг цаг бишээ. Ард түмнийхээ төлөө ажиллаач. Сонгууль дөхөхөөр ард түмэн гээд сүйд боодог биз дээ.

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.185.10

Амаргүй цаг үе байна шүү 😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж