“Цэнхрүүд” итгэл төгс тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд” итгэл төгс тэргүүлж байна

Английн Премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, өнгөрлөө. Аварга цолоо хамгаалан өрсөлдөж буй Лондонгийн “Челси” клуб “Уэст хэм”-ийн талбайд зочилж, ээлжит ялалтаа байгуулсан. Нийслэл Лондонгийн дербид “Цэнхрүүд” илт илүүрхэж, Эссьен, Калу нарын гоолын ачаар өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авсан юм. Ингэснээр Лондонгийн угсаатнууд дөрвөн тойргийн дараах байдлаар 12 оноотой болж, 100 хувийн амжилтаар Премьер лигийг итгэл төгс тэргүүлж байна.

Мөн энэ өдөр тус лигийн хамгийн арвин түүхтэй “Манчестер Юнайтед” клуб Ливерпуль хотын “Эвертон” клубын талбайд зочилж, гоолын бороо асгарсан тоглолтын эцэст, 3:3 харьцаатай тэнцсэнээр ганцхан оноотой буцсан юм. Ингэснээр “Улаан чөтгөрүүд” дөрвөн тоглолтоос найман оноотой болж, лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдээд байна. Харин хоёрдугаарт Лондонгийн “Арсенал” клуб 10 оноотой жагсчээ. Тэд бямба гаригийн тоглолтод “Болтон Вандерерс”-ийг 4:1 харьцаатай буулган авсан юм.

Харин өчигдөр “Ливерпуль” “Бирминхэм”-ийн талбайд зочилж, гоолгүй тэнцсэнээр оноо хуваажээ. Шинэ улирлыг тун тааруу амжилтаар эхлүүлсэн “Улаанууд” дөрвөн тоглолтоос ердөө тавхан оноо авсан юм. Тэд өдгөө лигийн хүснэгтийн 13-рт эрэмбэлэгдээд байна.

Дөрөвдүгээр тойргийн тоглолтуудын дүн:

“Уиган Атлетик” – “Сандерлэнд” 1:1
“Уэст хэм” – “Челси” 1:3
“Уэст Албьон” – “Тоттенхэм” 1:1
“Ньюкастл” – “Блэкпуль” 0:2
“Ман Сити” – “Блэкбурн” 1:1
“Фулхэм” – “Вулвес” 2:1
“Арсенал” – “Болтон” 4:1
“Эвертон” – “МанЮ” 3:3
“Бирминхэм” – “Ливерпуль” 0:0
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж