
Мөн энэ өдөр тус лигийн хамгийн арвин түүхтэй “Манчестер Юнайтед” клуб Ливерпуль хотын “Эвертон” клубын талбайд зочилж, гоолын бороо асгарсан тоглолтын эцэст, 3:3 харьцаатай тэнцсэнээр ганцхан оноотой буцсан юм. Ингэснээр “Улаан чөтгөрүүд” дөрвөн тоглолтоос найман оноотой болж, лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдээд байна. Харин хоёрдугаарт Лондонгийн “Арсенал” клуб 10 оноотой жагсчээ. Тэд бямба гаригийн тоглолтод “Болтон Вандерерс”-ийг 4:1 харьцаатай буулган авсан юм.
Харин өчигдөр “Ливерпуль” “Бирминхэм”-ийн талбайд зочилж, гоолгүй тэнцсэнээр оноо хуваажээ. Шинэ улирлыг тун тааруу амжилтаар эхлүүлсэн “Улаанууд” дөрвөн тоглолтоос ердөө тавхан оноо авсан юм. Тэд өдгөө лигийн хүснэгтийн 13-рт эрэмбэлэгдээд байна.
Дөрөвдүгээр тойргийн тоглолтуудын дүн:
“Уиган Атлетик” – “Сандерлэнд” 1:1
“Уэст хэм” – “Челси” 1:3
“Уэст Албьон” – “Тоттенхэм” 1:1
“Ньюкастл” – “Блэкпуль” 0:2
“Ман Сити” – “Блэкбурн” 1:1
“Фулхэм” – “Вулвес” 2:1
“Арсенал” – “Болтон” 4:1
“Эвертон” – “МанЮ” 3:3
“Бирминхэм” – “Ливерпуль” 0:0
С.Цэлмэг