Финланд улс Францын цөмийн шүхэр дор нэгдэв

Финланд улс Францын цөмийн шүхэр дор нэгдэв

Финланд улс Францын цөмийн шүхэр дор нэгдэв

Францын "Forward Deterrence Initiative" буюу цөмийн тогтоон барих санаачилгад Финланд улс нэгдэх болжээ. Өөрөөр тус санаачилгыг Францын цөмийн шүхэр гэх нь ч бий. Финланд, Франц хоёр улсын Гадаад хэргийн сайд нар есдүгээр сарын 14-ний өдөр шинэ стратегийн түншлэлээ зарласан бөгөөд энэ хүрээнд дээрх мэдэгдлийг хийжээ.

Энэхүү санаачилга нь юун түрүүнд Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх тухай юм гэдгийг Финландын ерөнхийлөгч Александр Стабб мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн энэ алхам нь НАТО-ийн цөмийн тогтоон барих бодлогыг орлохгүй гэдгийг онцлоод, АНУ болон цэргийн бусад холбоотонтойгоо хэлэлцсэний үндсэн дээр шийдвэр гаргасан гэжээ.

Финланд нэгдсэнээр Францын цөмийн зэвсгийн саатуулах чадавхын хамрах хүрээ Европын 11 улсад өргөжин тэлж байна. Тодруулбал, Францын цөмийн тогтоон барих санаачилгад Их Британи, Герман, Польш, Швед, Нидерланд, Бельги, Грек, Дани, Норвеги гэсэн улсууд өнөөг хүртэл нэгдээд байгаа юм.

Францын цөмийн тогтоон барих санаачилгыг ОХУ өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэлд тооцдог. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд НАТО-ийн байр суурь, бодлогод өөрчлөлт хийх төлөвтэй болсон тул Европын орнууд, тэр дундаа Оростой хиллэдэг орнууд аюулгүй байдлын асуудлаа шинээр авч үзэх шаардлагатай болоод байгаа юм. Тухайлбал, Эстони улс ч энэ санаачилгад нэгдэх талаар хэлэлцэж байна.

Францын цөмийн тогтоон барих санаачилгын хүрээнд цөмийн зэвсгийг хэзээ ашиглахыг шийдвэрлэх эрх мэдэл зөвхөн Францын ерөнхийлөгчид байдаг. Харин НАТО-ийн тухайд цөмийн төлөвлөлтийн хамтарсан бүлэг ажилладагаараа ялгаатай.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж