АН: 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны улсын төсвөөр завсарлага авлаа

LiveАН: 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны улсын төсвөөр завсарлага авлаа

АН: 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны улсын төсвөөр завсарлага авлаа
14 : 35
2026-9-15

АН: 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны улсын төсвөөр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг, мөн  Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг тус, тус хийх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Гурав хоногийн завсарлага авав.

Завсарлага авах болсон үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах үндэслэлээр тайлбарлав.

-УИХ-ын даргаас асуулт байна.  Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу. Яагаад шууд улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж байна вэ. УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна гэдэг дөрвөн үндэслэл бүхий гомдлыг Ардчилсан намаас Цэцэд гаргасан.

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд оролцсон. Бүлгээс Засгийн газар хууль зөрчсөн төсөв өргөн барьсан, УИХ-ын дарга бүрдэл хангасан гэж хүлээж авсан, энэ үндэслэлээ тайлбарлаач гэсэн. Сангийн сайдын тайлбараар хууль зөрчсөн байх магадлал бүхий тайлбар хэлсэн.

Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийг 43 их наядаар өргөн барьсан, Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өргөн барьдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын төсвийг өргөн барьдаг. Хууль дээдлэх зарчмын хүрээнд Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийг 36  их наяд буюу энэ хүрээнд өргөн барих ёстой.

Гэтэл Засгийн газар болоод УИХ-ын дарга та 2026 оны төсвийн тодотголыг дагуулаад Төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барьсан, өөрчилнө гэж байна. Хуулийг ирээдүйд өөрчилнө, тэр өөрчлөлтөд нийцүүлж хуулийг хэлэлцэнэ, ажил хэрэг явуулна гэдэг дүрэм журам байдаг уу. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын 2027 оны төсвийг та хүлээн авч одоо хэлэлцэж эхлэх нь өөрөө хуулийн зөрчил.

Хэлэлцүүлэг давхар явж байгаа, төсөв батлагдахаас өмнө хүрээг өөрчилнө гэдэг хууль эрх зүйн тайлбар биш  шүү. Ийм үндэслэлүүд байгаа учраас хууль зөрчсөн хэлэлцүүлэгт орохгүйн тулд Ардчилсан намын бүлэг Төсвийн хүрээний мэдэгдэл дээр гурав хоногийн завсарлага хүсэж байна гэлээ.

Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл дээр ч гурав хоногийн завсарлага хүсэж, УИХ-ын дарга завсарлага өглөө.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал байхгүй тул завсарлуулав. 

10 : 38
2026-9-15

АН Ерөнхий сайд Н.Учралыг итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэхийг шаардан лоозон байршуулжээ

УИХ-ын намрын чуулган эхэлсэн энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир", "Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул" гэх лоозонг ширээн дээрээ байршуулан, эрх баригч намынхны хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн үйлдэлд хариуцлага тооцохыг шаардлаа. 

 

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувьсах зардал нэрээр хувийн өмчийн сургуульд 50 тэрбум төгрөг төсөвлөсний дотор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "“Их засаг Кингис” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл. Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэрэг наймаалцаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхандаа хариуцлага тооц гэх асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж буй. Хэрвээ Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ мөн тодотгооод байгаа. 

10 : 04
2026-9-15

УИХ-ын намрын чуулганы нээлтэд 87 гишүүн хүрэлцэн иржээ

УИХ-ын намрын чуулганы нээлтэд 126 гишүүн оролцохоос 87 нь ирснээр нээлээ.

Намрын чуулганы нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож байна. 

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт  үг хэллээ.  Тэрбээр “Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.

Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг  хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.

Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.

Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах,  Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна. 

Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.

Нийгмийн сүлжээнд ардчилал шударгга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах, бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.

Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр нь өргөн бариагүй байна.

УИХ энэхүү хуулийн төслийг хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.

Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.

Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэлээ.

УИХ-ын даргыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. 

 

09 : 04
2026-9-15

УИХ-ын намрын чуулганыг нээнэ

УИХ-ын 2026 оны намрын чуулганыг өнөөдөр 10:00 цагт нээж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг,  Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-15 202.9.41.88

mongol toriig ganhuulj arrd tumnig zobooj bndaa

Avatar

Иргэн 2026-09-15 202.55.186.137

2026 оны төсвийн тодотголоо хурдан хэлэлцэж батлаач ээ! Та нарт сандал суудал, улс төрийн ашиг хонжоо чухал уу, өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа ард түмний амьдрал ахуй чухал уу??? Ард түмэн нэг өдөр, нэг сар тэсэхэд бэрх байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа шийдэж 2026 оны тодотголоо баталчихаад наад сандал ширээний хэрүүлээ хий бузарууд аа!! Ард түмний асуудлыг шийд гэж та нарыг УИХ-д сонгосон болохоос амин хувь, УТН-ын эрх ашигт үйлчил гэж сонгоогүй.

Avatar

зочин 2026-09-15 122.201.19.99

Чадамжгүй засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцороо

Avatar

зочин 2026-09-15 66.181.189.167

Засгийн газраа огцруулаад л байвал байдал бүүр муудна, Эдийн засгийн чадавх сулрана, Улс орон толгойгүй мэт, самуун байдалд орно,,Энэ нь АН гэх хэдэн луйварчдад л ашигтай, Бүүр анх эд нар ийм зорилт тавьсан, Улс орныг самууруулж,бурууг бусад рүү түлхэж, луйврын аргаар,төрийн эрхэнд гарах, Иргэдийг хуурч мэхлэх

Avatar

зочин 2026-09-15 66.181.183.176

ардчилагчдын хийдэг ганц ажил монголын төрийг тогтворгүй байлгах хаглан бутаргах

Avatar

Зочин 2026-09-15 66.181.188.52

энэ бүх холион бантангийн эзэн нэг л хүн байгаа. тэр хүн улс орноо самарч байгаа гэдгээ ер нь мэдэж байгаа болов уу

Avatar

отгоо 2026-09-15 202.9.46.178

энэ итгэл үзүүлэх ямар учиртай юм бэ?

Avatar

Нэргүй 2026-09-15 202.126.89.172

Поп, танхимдаа хариуцлага тооцох чадамжгүй. Миа сайд огцорвол таарна

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.160.52

Учрал хүү хэт хаширлаад байгаа юм уу, эсвэл угаас ийм доожоогүй хүүхэд юм уу, нэгэнт л ЕС болсон юм бол унжийж байгаад хөөгдсөнөөс зоригтой шийдэмгий ажиллаад зөв юмны төлөө огцорсон ч яадгийм???

Avatar

Нэргүй 2026-09-15 203.17.23.177

ХУРАЛ ТАСЛАЛТААРАА МОЯА ОРКУУДЫН ЭРХЭМ ШҮТЭЭН БОЛОХ ЖОНХУУ ДАНХ 2 НЬ ТЭРГҮҮЛДЭГ ГЭЖ БАЙГАА. ГЭХДЭЭ ХУРАЛД Ч СУУГААД Ч БУСДЫНХАА ЯРЬЖ БАЙГАА ТОМ БАРИМТЫГ ОЙЛГОДОГГҮЙ БАЙХ Л ДАА ЧААВААС. ГОЛ НЬ ЭНЭ ХОЁРЫГ МУНДАГ УЛС ТӨРЧИД ГЭЭД БАТ ИТГЭЧИХСЭН ОРКУУДАД ХАМГИЙН ИХ УЧИР БАЙНА. ДАРААГИЙН СОНГУУЛИАР ДАХИАД Л ГАРГААД ИРНЭ. НӨГӨӨ ҮМХИЙ ӨТСӨН ТАРХИТАЙ ОРКУУД НЬ

Avatar

Нэргүй 2026-09-15 59.153.115.44

муусайн ажилгүй новшнууд. сургуулийн хүүхдүүдээс долоон дор. улс орноо бодохгүй, амрах, бусниулах, хорлон сүйтгэх, хулгайлах, хоорондоо хэрэлдэх, өөрт ашигтай хувилбараар хуулинд өөрлчлөлт оруулах гээд муусайн луйварчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж