МАН 3.3 тэрбум, АН 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

МАН 3.3 тэрбум, АН 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

МАН 3.3 тэрбум, АН 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн /2026.09.14/ хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоожээ. Тухайлбал, 2027 онд МАН-д 3.3 тэрбум, АН-д 2.5 тэрбум, ХҮН намд 756 сая, Үнэн ба зөв намд 161 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна.

Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог. Улмаар нам, эвслийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж, төрөөс олгох санхүүжилтийг 2027 оны 5 дугаар сард багтаан эцэслэн тогтоох юм.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 7 нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан. Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоосон.

Нам, эвсэлд 2027 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг доорх хүснэгтээр үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-15 202.179.18.235

Эргэж мэдээлдэггүй тайлагнадаггүй ийм дээрэмчдйын бүлэгт ард түмний мөнгийг зарцуулахаа боль.

Avatar

Нэргүй 2026-09-15 103.242.47.254

хулгайч нараас мөнгө авч байгаад жагсаалтаар төрд гаргаж албан тушаалд хүргэж хахууль авхуулна, авсан хахууль хулгайн мөнгөнөөс нь нам нь авна, бас дээрээс нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбумаар нь авна монголчууд энэ намуудад ялангуяа МАН АН хоёрт ямар өртэй вэ

Avatar

ТӨСВИЙН ХУЛГАЙЧ 2026-09-15 64.119.27.112

ТӨСВИЙН МӨНГӨӨР НАМАА САНХҮҮЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТЛААД АВЧИХСАН ХУЛГАЙЧУУД. ХАЙРАН ТӨЛСӨН ТАТВАР МИНЬ.

Avatar

Нэргүй 2026-09-15 103.168.34.88

HULGAI SHAASN DEER NI TOSOVOSO MONGO s****a TER DANH PZDAAGIN HEREG YAGAD CHIMEEGUI BOLOOD BNA LALARUUDAA TER AMARSAIHAN GEED HULGAICH NILEED HIISN HULGAI BUGD IL BNA NAAD DANH HEREE BAATAR PZDATAI SHALGAH HEREG YAVTS YU BOLJ BNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж