Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ болохтой холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийсэн. Харин энэ Даваа гаригаас эхлэн ердийн үеийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж эхлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрбээр "Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс танилцуулсан мэдээгээр өнөөдөр замын хөдөлгөөнд 464 мянган тээврийн хэрэгсэл оролцож байна. Нийслэлийн хэмжээнд 1.7 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Мөн хичээл, сургууль эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал харьцангуй нэмэгдсэн байгаа юм. Тухайлбал, Наадамчдын гудамж болон Чингисийн өргөн чөлөөнд бага зэргийн ачаалалтай байгаа бол бусад гудамж, замуудад хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
СОP17 олон улсын хурлын үеэр гаргасан автозамын түр журмын хэрэгжилтийг хангах явцад, тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр улсын дугаарын серийг өөрчилсөн, өөр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хууль бусаар авч удаа дараа хөдөлгөөнд оролцсон нийт 28 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хариуцлага тооцсон.
Уг зөрчилтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцон ажиллалаа.
ТЦА-ны Шуурхай зохицуулалтын хэлтэст өдөрт дунджаар 380 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна. Тиймээс иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой байх ёстой.
Нийслэлд түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг 9 аж ахуйн нэгжийн 45 мянга орчим цахилгаан скүүтер, мопедын хөдөлгөөнийг түр зогсоосон. Уг шийдвэр хэрэгжсэн хугацаанд скүүтер, мопедтой холбоотой осол аваар 80-90 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд скүүтер унаж хөдөлгөөнд оролцвол эцэг эх, асран хамгаалагчийг Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр /200 мянган төгрөг/ торгож, тухайн цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулна.
Явган хүний замаар зорчсон тохиолдолд 50 нэгжээр /50 мянган төгрөг/ торгох зохицуулалттай.
Харин аж ахуйн нэгж, албан байгууллагууд насанд хүрээгүй хүүхдэд скүүтер түрээслүүлсэн тохиолдолд тухайн байгууллагыг 500 нэгжээр буюу 500 мянган төгрөгөөр торгох эрх зүйн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа тул иргэд, ААН-үүд дүрмээ чанд баримтлахыг сануулж байна" гэлээ.
Мөн их, дээд сургуулиудын хичээл үе шаттайгаар орж эхэлж байгаа тул замын хөдөлгөөний эрчим, ачаалал цаашид улам нэмэгдэнэ. Жолооч бүр хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна.
3,595.72




















































Асуудлаа зөв хар даа 2026-09-15 202.133.76.110
дүрэм дагадаг болсонрос зөрчил буураагүй ээ. Скуутэр, мопедийн хэрэглээ л багассан юм
Нэргүй 2026-09-15 202.55.191.130
хориглочихоор осол гарахгүй байх нь тодорхойшт хахаах
Нэргүй 2026-09-15 66.181.167.18
Bur musun hori, amid yavmaar baina
Нэргүй 2026-09-15 124.158.126.132
Бүрмөсөн хорьсон нь дээр.
Нэргүй 2026-09-15 103.229.123.226
мөнгөний төлөө олон хүний эрүүл мэнд, амиар наадсан даа!
Нэргүй 2026-09-15 202.131.245.34
сайн байна