Олон улсын ардчиллын баярыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Олон улсын ардчиллын баярыг тэмдэглэнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 онд  тогтоол гаргаж, бүх гишүүн улсууддаа ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан юм. Энэ дагуу МАХН өнгөрсөн жилээс эхлэн  жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Олон улсын Ардчиллын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, орон даяар “Нийгмийн Ардчилал”-ын аяныг  өрнүүлсэн билээ. Харин энэ удаад тус нам есдүгээр сарын 15-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин орсон 20 жилийн хугацаан дахь ололт амжилт, алдаа дутагдал юу байв гэдгийг хэлэлцэх аж. Мөн энэ өдрийг Оюутны өдөр болгон тэмдэглэх бөгөөд Сүхбаатарын талбайд залуучууд оролцсон шоу зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж