Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн наймдугаар сард гадаадын иргэдтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор нийт 30 удаагийн хяналт шалгалт хийжээ. Үүнээс гурав нь төлөвлөгөөт, 27 нь төлөвлөгөөт бус шалгалт байсан байна.
Шалгалтад 145 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 2299 гадаадын иргэн хамрагджээ. Харин шалгалтын үеэр зөрчил гаргасан 2994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулсан байна.
Торгууль ногдуулсан иргэдийн:
- 2741 буюу 91.55 хувь нь уригч хуулийн этгээдтэй,
- 244 буюу 8.15 хувь нь уригч хувь хүнтэй,
- 9 буюу 0.30 хувь нь уригч иргэнтэй холбоотой зөрчил гаргажээ.
Зөрчлийн дийлэнх нь гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй байх, мөн эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэрэг зөрчил байжээ.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахгүй байсан, визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 12 улсын 94 иргэнийг албадан гаргажээ.
Тэдгээр иргэнийг Монгол Улсад дахин нэвтрүүлэхгүй байх хугацааг мөн тогтоосон байна. Үүнд виз, бүртгэлийн журмыг хоёр болон түүнээс дээш удаа зөрчиж, өмнө нь хуулийн дагуу хариуцлага хүлээсэн иргэд багтжээ.
Гадаадын иргэнийг Монгол Улсад уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэдний виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг тогтмол шалгаж, хугацаа дуусахаас өмнө сунгуулахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.
Шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг Монгол Улсаас гаргах, нутаг буцаах арга хэмжээ авах үүрэгтэйг мөн сануулжээ.
3,602.33



















































Нэргүй 2026-09-14 64.119.16.227
манай 205.000 иргэн гадаадад байдаг гэсэн
бүгд хуулийн дагуу юм байхдхх