Гадаад өрийг "тааз"-нд тулгаж, төлөвлөв!

Гадаад өрийг "тааз"-нд тулгаж, төлөвлөв!

Гадаад өрийг "тааз"-нд тулгаж, төлөвлөв!

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр "Гадаад зээлийн дээд хэмжээ 2.7 их наяд төгрөг болж нэмэгдэж байгаа" тухай Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга мэдээлж байв. Тэрбээр "2026 оны батлагдсан төсөв дээр дотоод бонд гаргах зорилгоор 562 тэрбум төгрөг гэж төсөвлөснийг төсвийн тодотголоор нийт зээллэгийн хэмжээг 2.7 их наяд төгрөг болгож байгаа. Үүндээ 562 тэрбум төгрөг дээр нэмээд нэг их наядын дотоод бонд гаргахаар төсөвлөсөн.

Тодотголын төслийг дагаад Азийн хөгжлийн банкнаас авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр орж ирж байгаа.

Ирэх долоо хоногт энэ байнгын хороогоор хэлэлцэнэ гэж ойлгосон. Нийт 200 сая ам.долларын төсвийн дэмжлэг байгаа. Дээрээс нь нэмээд Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрхийг санал болгож байгаа. Монгол Улс энэ эрхийг авна. Энэ нь өр нэмэгдэж байгаа гэсэн үг биш. Эрчим хүчний дутагдалд орсон тохиолдол цаг алдалгүйгээр Монгол Улс 125 сая ам.долларыг 2026 онд татах боломж нээгдэнэ. Үлдсэн 126 сая ам.долларыг ирэх онд татах боломж нээгдэх юм" гэдэг тайлбар мэдээллийг өгсөн байдаг.

Энэ асуудалд Сангийн сайд З.Мэндсайхан хариулт өгөхдөө "Төсвийн тодотгол дагаж ямар нэгэн гадаад зээл авах асуудал байхгүй. Бид төсвийн хүрээний мэдэгдэл дээр Өрийн удирдлагын хуулиараа ДНБ-ий 60 хүртэлх хувь хүртэл гадаад зээл авч болно гэж заадаг.

Төсвийн хүрээн дээрээ 50 хүртэлх хувь гээд хязгаар тавьж өгсөн.

Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. Тэр 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээн тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-15 103.26.195.1

АНУ хүртэл аймаар л их өртэй юм билээ. ер нь өр тавьж байж хөгждэг.юм шиг байна аа
АН санаа зовоод яах вэ. Цалин тэтгэвэр нэмнэ гэхээр АН шээс нь гоожлоо л доо. МАН- ын нэр хүнд өснө гээд. Сөрөг хүчин гэхээр сөрөөд ЗГ- ыг юм хийх гэхээр нь л унагаад байдаг гэж ойлгоод байдаг юм уудаа АН. Болохгүйг нь засаад болохыг нь дэмжэөд хамтарч ажиллаж болно ш дээ

Avatar

Зочин 2026-09-15 103.145.234.36

АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэдэг нам.

Avatar

Нэргүй 2026-09-15 66.181.187.67

малжуулах хөдөлгөөн гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж