Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн томуугийн вакцин хийлгэж, дархлаажуулалтын хамралт 32.5 хувьтай байна. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн вакцинд хамрагджээ.
Мөн зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцин хийлгэсэн бөгөөд энэ насны хүүхдийн вакцинжуулалтын хамралт 37.4 хувьтай байна.
Насны бүлгээр авч үзвэл:
- Зургаан сартайгаас нэг хүртэлх насны хүүхэд – 15.6 хувь
- 1-2 насны хүүхэд – 17 хувь
- 3-6 насны хүүхэд – 47 хувь тус тус вакцинд хамрагджээ.
Тоон үзүүлэлтээс харахад зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн томуугийн вакцинжуулалтын хамралт харьцангуй бага байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг зөвлөж байна. Ингэснээр хүүхдийг томуугаар өвчлөхөөс сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулах боломжтой.
Иргэд томуугийн вакцин хийлгэх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.
3,600.44





















































Нэргүй 2026-09-14 202.9.40.106
42 жил халх гэснхужааманжууд хулгай шааж нзлж хулгай шаалаа шдэ хулгайчуудыг хэзээч хмгаалхгүй хулгайчуудыг зайлх газрлуу зайлуулн.