Украин дахь дайн сунжрахын хэрээр эх орноосоо дүрвэх оросуудын цуваа тасрахгүй үргэлжилсээр байна. Одоогийн дүрвэлтийн хэмжээ 2022 оныхыг хараахан гүйцэхгүй ч гэлээ сар сараар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн яг одоо дүрвээгүй ч явах бэлтгэлээ ханган, боломж судалж буй оросууд олон байгааг "Ковчег" байгууллагыг үүсгэн байгуулагч Анастасия Буракова хэлжээ.
Контент бүтээгч 28 настай орос залуу өнгөрсөн зун эх орноо орхин дүрвэжээ. Тэрбээр Гүржийн хилээр гарахаасаа өмнө "Оросыг орхино гэдэг үнэхээр гунигтай. Эндэхийн улс төрийн нөхцөл байдал болон эрх баригчид интернетийн хандалтыг хязгаарлаж эхэлсэн нь миний явах шалтгаан болсон. Үгүй бол би хэдэн сараас илүү хугацаагаар явахгүй л байсан" гэжээ.
Оросуудын эх орноосоо дүрвэхэд нөлөөлж буй хамгийн том шалтгаануудаар Украины дроны халдлага, Кремлийн дайчилгаа, улам улмаар хумигдаж буй эдийн засаг зэргийг нэрлэж байгаа юм.
Дайчилгааны тухай мэдээлэл хэвлэлээр өргөнөөр тарсан ч Кремль удаа дараалан үүнийг няцаасан. Гэвч долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн дунд дайчилгааны айдас нөмөрч, сандрал дагуулсан цагаачлалын давалгаа эхэлжээ. Ялангуяа хөрш Гүрж болон Арменид ирж буй оросуудын тоо ердийнхөөс ихэссэн тухай мэдээллүүд гарах болжээ.
Оросын парламентын гишүүн Виктор Соболев "Цуу ярианаас болоод эх орноо орхидог, эх орноо хайрладаггүй хүмүүс Орост хэрэггүй, яваг л дээ" гэжээ.
Арменийн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ален Симонян өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа цэрэг татлагаас зайлсхийж манай улсад ирсэн оросуудад ямар нэг байдлаар саад учруулахгүй, шаардлагатай бол тусална гэж мэдэгдсэн байна. Энэ мэдэгдэлд ОХУ-ын Гадаад хэргийн яам хурцаар хариу өгч, Симоняныг өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн гэж буруутгажээ.
3,600.44






















































буяа 2026-09-14 103.212.118.9
оросод байсан арменууд биш юмуу манай казакууд шиг цкрайнаас орж ирсэн нь хэд юм бол
Нэргүй 2026-09-14 66.181.177.243
Мал чинь
зочин 2026-09-14 66.181.189.167
Армени оросын дайсан болж хувирчээ, Араас нь монголын АН тэргүүтэй бүлэг этгээд алхаж явна
зочин 2026-09-14 66.181.189.167
Ардчилал, ардчилал л гэнэ Үнэндээ ардчиллын үнэр ч байхгүй Барууны том хөрөнгөтний түрэмгий бодлогыг дэмжинэ,Нацистүүдийг магтан сайшаана Үндэсний баатар болгоно, Бусдыг хуурч нийгмийн өмчийг идэж уухыг урьтал болгоно, Эдийн засгийг унагаж,Төрийн данс улайлгана, Гадаад өр зээлэнд живүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлнэ Хамаг баялагийг хэдхэн хүний гарт оруулж олонхыг ядууруулана,Мөлжлөгийг ихсгэнэ, Иргэдийг хуурч,бусдыг гүтгэн төрийн эрхэнд луйврын аргаар гарахыг л оролдоно