Эерэг өсөлтүүдийн ихэнх нь хоосон байжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Эерэг өсөлтүүдийн ихэнх нь хоосон байжээ

Үндэсний статистикийн хо­рооноос өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал он гарсаар эхний найман сард хаашаа хазайсан талаар мэдээллийг өгсөн юм. Энэ үеэрээ 2010 оны эхний найман са­рын байд­лаар улсын хэм­жээнд 44 мянга 739 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоосоо 1561-аар буюу 3.4 хувиар буурсан таагүй мэ­дээллийг дуулгав.

“ХҮНИЙ ХӨГЖИЛ САН” МОНГОЛЧУУДЫГ НИЙГМИЙН ХАЛАМЖ
ХҮРТЭГСЭД БОЛГОВ

Энэ оны хоёрдугаар улир­лын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 408.5 мянгад хүрч, өм­­нөх оны мөн үеийнхээс 61.5 мянган төгрөгөөр  буюу 17.7 хувиар нэмэгдсэн нь ху­дал­дан авах чадвар багагүй сай­жирсныг илтгэж байна. Өр­хийн орлого нэмэгдсэнтэй холбоотой зарлага ч мөн тө­дий хэмжээнд нэмэгдсэн үзүү­лэлт гарчээ. Харин зар­лагын эх үүсвэр болдог ажил­гүйчүүдийн тоо  109.4 мянгад хүрсний 60 гаруй хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Гэсэн ч ажилгүйчүүдийн тоо өмнөх оныхоос 2.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан бай­на.  Нийгмийн даатгалд 507.2 мянган шимтгэл тө­лөгч даатгуулагчаар бүртгэгд­сэ­ний 198.1 мянга нь төсөвт бай­­гууллагад, 309.1 мянга нь бусад аж ахуйн нэгж бай­гууллагад ажилладаг аж. Эд­гээр хүний бүрдүүлж буй Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 221.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний хамгийн их буюу 73.4 хувийг өндөр насны, 12.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.2 хувийг  тэжээгчээ алд­саны, 6.7 хувийг цэргийн тэт­гэвэрт зарцуулсан байна.Мөн нийгмийн халамжийн тэт­гэвэрт өмнөх оныхоос 1.8 хувиар илүү буюу 16.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд нийгмийн ха­ламж хүртэгсдийн тоо 1.6 хувиар нэмэгдэн 55.7 мянгад хүрсэн аж. Үүнээс гадна “Хү­ний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгохоор амласан 120 мянган төгрөгийн эхлэл бол­гож өнгөрсөн сарын байд­лаар 2.5 сая иргэнд 180.6 тэрбум төгрөг олгосон байна. Мөн халдварт өвчнөөр өвч­лөгс­дийн тоо 1.8 хувиар өсч, ДОХ-ын 17 тохиолдол ши­нээр бүртгэгдэж улсын хэм­жээнд ДОХ-той хүний тоо 79 болсон нь залуусын гэр бүл төлөвлөлт муу байгааг харуулав.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ 0.7 ХУВИАР ӨСЧЭЭ

 Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ гур­ван хувь, боловсролын үйл­чил­гээний бүлгийнх 17.9 хувиар өссөнөөс болж хэрэг­лээний үнийн улсын индекс 0.7 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны жилийн эц­сийнхээс 9.0 хувь, энэ үеийнх­тэй харьцуулахад 11.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү хэ­рэглээний үнэ өссөн нь өрхийн төсөв үнэ­гүйдэж байгаа ганц шалт­гаан болж байгаа юм. Mон­голбанкны мэдээгээр мөн­гөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 3656.1 тэрбум төг­рөг болж өмнөх оны мөн үеийнхээс 42.6 хувиар өс­сөн. Энэ нь өнгөрсөн сард валютын ханш тогтворгүй байс­наас их хэмжээний бэ­лэн мөнгө гүйлгээнд гарга­сантай холбоотой.  Ингэс­нээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 467.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос  21.7 хувиар өссөн. Үүнийг инфляци хөөр­гөнө гэж нэг хэсэг хүн ярьж байхад нөгөө нь иргэ­дийн худалдан авах чад­варт эергээр нөлөөлнө хэ­мээж буй. Аж ахуйн нэгж, бай­гууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өссөн ч хугацаа хэтэрсэн зээ­лийн өрийн үлдэгдэл 86.1 тэрбум болж, өмнөх оныхоос 50.4 хувиар буурсан байна. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 410.2 тэрбум төгрөгт хүрсэн нь  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.5 хувиар нэ­мэгдсэн байна. Энэ нь “Зоос” банк “Төрийн банк” болж, “Анод” банк дам­пуур­лаа зарласантай хол­боо­той. Одоогоор “Анод” банкны зээлдэгчдээс л гэхэд 75 тэр­бум гаруй төгрөгийн авла­гатай байгаа нь банкны сис­темийн өрийн хэмжээг нэ­мэгдэхэд хүргэж байгаа юм.   Төсвийн урсгал орлого 1737.4 тэрбум төгрөг, урсгал зар­дал 1378.5 тэрбум төгрөг болж, тэнцэл нь 358.9 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 641.8 тэрбум төгрөг буюу 70 хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан тат­варын орлого 166 тэрбум төгрөг буюу 3.7 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 112.1 тэрбум төг­рөг буюу 95.4 хувь, НӨАТ-ын орлого 129.3 тэрбум төгрөг буюу 62.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛТ НЭМЭГДЭВ

Уул уурхайн, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлд­вэрлэл нэмэгдсэнтэй хол­боо­той аж үйлдвэрийн сал­барын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1174.5 тэр­бум төгрөг болж, өмнөх оны­хоос 157.2 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар өссөн үзүү­лэлттэй байна. Улсын хэм­жээнд нийт 107.3 тэрбум төг­рөгийн барилга угсралт, их засварын ажил хийсний 92.8 хувийг дотоодын, 7.2 ху­вийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн аж. Гэвч энэхүү тоо нь үнэ­нээс жаахан зөрж байгаа юм. Учир нь дотоодынхны эзэм­шиж байгаа 92.8 хувь нь захиалагчийн хувиар эзэм­шиж байгаа тоо юм. Үнэн хэрэгтээ захиалагч ком­пани нь дотоодын хөрөнгө оруулагчтай компани бай­хаас биш гүйцэтгэгч ком­паниудын ихэнх нь гадны тэр дундаа Хятадын компаниуд байдаг. Харин төмөр замын тээврээр давхардсан тоогоор 2349.3 мянган зорчигч зор­чиж, 10485.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос зорчигчдын тоо 7.1 хувь, тээсэн ачаа 17.9 ху­виар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр төмөр замын тээврийн салбарын орлого 189.4 тэрбумд хүрч, өмнөх оноос 50.9 тэрбум төгрөг буюу 36.8 хувиар өссөн банйа. Мөн агаарын тээврийн салбарын орлого 85.2 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 10.4 тэрбум төг буюу 14.0 хувиар өссөн нь ачаа эргэлт болон зорчигчдын тоо өссөнтэй холбоотой.

Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж