Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ сарын 7-ний байдлаар махны үнэ өсчээ. Тодруулбал, үхрийн цул мах нэг кг нь 35724 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах нэг кг нь 26342 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Адууны ястай мах нэг кг нь 18464, ямааны мах ястай нь 20984 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байна.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
- Дизелийн түлшний үнэ 14.0 хувь,
- Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
- Үхрийн ястай махны үнэ 0.6 хувь,
- Үхрийн цул махны үнэ 0.5 хувиар тус тус өсөж,
- Луувангийн үнэ 4.8 хувь,
- Төмсний үнэ 4.0 хувиар тус тус буурсан байна.
3,600.44






















































Ганаа 2026-09-13 66.181.189.58
худлаа мэдээлэл байна үхрийн мах 25000 хонь 21000 гэж байнаа яагаад худал мэдээлэл оруулаад байдаг сайт вэ
Нэргүй 2026-09-13 202.133.76.52
малчдын буянд гаднаас мах зөөхдөө тулах нь дээ зуд болхоор малчид данагар байж чаддаг байхдаа
Нэргүй 2026-09-13 66.181.160.52
Энхрий хайрт нам засгийнхаа ачаар 10-хан долларын үнэтэй мах идэх болж дээ!!!