Маргааш УИХ-ын гишүүд толгой өндийлгөх завгүй хуралдах нь ээ. Тодруулбал, 09:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдах юм байна. Үргэлжлүүлээд 11:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, 13:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
Үдээс хойш буюу 16:00 цаг УИХ-ын чуулганыг хуралдуулж 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх нь ээ. Улсын төсвийг дөрвөн шатны хэлэлцүүлэг хийж батлах ёстой. Харин маргааш хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш хаах уу, сунгах уу гэдэг асуудал сөхөгдөж буй.
Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн есдүгээр сарын 15-нд нээхээр хуульчилсан. Иймээс намрын чуулганыг нээхээс урьтаж УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах шаардлага үүссэн. Иймээс УИХ-ын гишүүд шөнөжин хуралдах уу, эсвэл төсвийн тодотголоо УИХ-ын намрын чуулган руу шилжүүлж нухацтай хэлэлцэх үү гэдэг ауудал үүсээд байна.
Г.ХОРОЛ
3,600.44






















































Холбоотой мэдээ