Дугаарын хязгаарлалт маргаашнаас үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалт маргаашнаас үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалт маргаашнаас үйлчлэхгүй

Автомашины улсын дугаарын хязгаарлалт маргааш өдрөөс эхлэн үйлчлэхгүй болж байна. COP17 олон улсын хурал, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж, нийслэлээс өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн бүсчлэл харгалзахгүй автомашины улсын дугаарын сүүлийн орноос хамаарч  тэгш, сондгой зохицуулалт үйлчилсэн юм.

Нэг сар орчмын хугацаатай үйлчилсэн дээрх зохицуулалт дээр олон нийтийн байр суурь эсрэг тэсрэг байгаа. Нэг хэсэг нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө хэсэг нь цуцлахыг шаардаж буй.

Улаанбаатар хотын хэмжээнд автозамынхаа даацаас хэтэрсэн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох болсноор ажил, хичээл эхлэх, тарах цагуудад 0 зогсолт болдог. Үүнийг зохицуулах зорилгоор дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж ирсэн юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-13 202.21.107.39

дугаарын хязгаарлалт бүр огт үйлчлэхгүй болж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2026-09-13 64.119.16.104

1/2 байснаа 1/7 болгосныгоо огт үйлчдэхгүй гэж бичиж бгаа бх

Avatar

Хүртээмжгүй Нийтийн Тээвэр..... 2026-09-13 202.126.89.176

Автобус нь ХҮРЭЛЦЭХГҮЙ байхад Автобусныхаа Тоо Толгойг Бүх Чиглэлд Нэмээчэээ !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж