ТЦА: Мопед, скүүтерийн осол 90 хувиар буурчээ

ТЦА: Мопед, скүүтерийн осол 90 хувиар буурчээ

ТЦА: Мопед, скүүтерийн осол 90 хувиар буурчээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр мопед, скүүтертэй холбоотой ослын тоо 90 хувиар буурчээ. Мопед, скүүтертэй замын хөдөлгөөнд оролцохдоо 18 нас хүрсэн байх, тээврийн хэрэгслээ бүртгэлд хамруулсан байх, жолоодох эрхийн сургалтад заавал хамрагдсан байх ёстой.
Иргэн та эдгээр шаардлагыг хангасан бол зориулалтын замаар зорчоорой. Зориулалтын зам байхгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр зорчих боломжтой. Явган хүний замаар мопед, скүүтертэй зорчиж огт болохгүй. Мөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд унаж биш, түрж гарна. Тээврийн цагдаагийн алба хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл өгөхдөө "Авто замын хөвөөгөөр мопед, скүүтер унах 111 км зориулалтын зам барьж дуусгасан. Тэгэхгүй бол нэг жилийн дотор 2700 хүн явган хүний зам дээр скүүтер, мопедод дайруулж, гэмтэж бэрсэн" гэдгийг хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-12 59.153.115.92

Нэгмөсөн хорьсон нь дээр. Өмнө нь болоод л байсан, цагаа зөв товлож сурсан байхад асуудалгүй. Үндсэндээ явган хүний эсрэг гэмт хэрэг хийх эрхийг нь өгөөд байгаа нь буруу.

Avatar

Үнэн үү? 2026-09-12 202.9.47.9

Заад даа мэдэхгүй дээ, юу л бол доо. 10%-иар буурчээ гэвэл үнэмшилтэй бус уу?

Avatar

Нэргүй 2026-09-12 64.119.21.138

Зохицуулаад явуулах хэрэгтэй. маш олон хүн түгжрэлээс зайлсхийж байсан. хөгжил дэвшлийг хорьж болохгүй.

Avatar

Нэргүй 2026-09-12 66.181.161.44

Явахгүй байгаа юм чинь буурна шүү дээ. Явган хүний зам тайван болсон байна лээ.

Avatar

Хорь 2026-09-12 64.119.17.182

Одоо бүрмөсөн хорь. Хангалттай ашиг хийсэн төмрийн хогонд өгөөд нэмээд ашиг хийнэ нүд улаан мөнгө цагаан шуналтай хүмүүс

Avatar

Нэргүй 2026-09-12 103.168.34.170

угаасаа гадуур явуулахгүй байгаа биз дээ, юу ч явахгүй бол ямар ч осол байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж