Гүйцэтгэгч компанийн зүгээс 2026 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд гадна тохижилт болон фасадын ажлаа дуусгаж, дотор заслын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Дүнжингарав” уулзвар дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Одоогоос хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 8.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нийтдээ 16.5 тэрбум төгрөгөөр байрыг дахин барихаар төлөвлөсөн байна.
Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.3 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байсан юм.
Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон байна.
3,600.44





















































Шоу 2026-09-12 202.9.47.9
Еөк-ийн сонгуулийн шоу байх өө..