Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.09.11/ 17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан талаар мэдэгдлээ. Тэрбээр "Монголын ард түмэндээ нэгэн сайн мэдээ дуулгая. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, чадлаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа үүссэн аливаа асуудалд ажил хэрэгч, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна. Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа талархал илэрхийлье. Миний бие "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал ноён Саймон Тротттой Оюутолгойн төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо" гэсэн юм. Харин "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт "Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа.
Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
Ингэснээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд "Рио Тинто" хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно. Монголын ард түмэнд маш их баярлалаа" гэсэн юм.
Харин Сангийн сайд З.Мэндсайхан "Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах Ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулснаар хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэдгийг онцоллоо.
3,595.72





















































Зочин 2026-09-12 103.229.120.12
Үхэр Монгол.
Нэргүй 2026-09-12 202.126.93.206
Ард түмнээс авах болохоор зүсэн зүйлийн аргаар, цаг хоноггүй татаж авна, өгөх болохоор үхдэл царайлан татганаж, төдөн он эдэн оноос гэнэ муу зайлцан хулгайчууд
Нэргүй 2026-09-12 124.158.123.34
Ирээдүйд авах ашгаа урьдчилан авч төсөвөө нөхөж байгаа нь тийм сайхан санаа биш шүү.Ирээдүйгээсээ хулгай хийж байгаагаас өөрцгүй
Zochin 2026-09-12 122.201.31.48
27 onii mongo 28n ondol ogoh baihdà
Зочин 2026-09-12 66.181.190.241
Юун 2027 он бэ? 2026 оноос ашгаа авч эхэлнэ гэсэн яасан бэ?
Нэргүй 2026-09-12 202.9.40.188
Сайн байна. Энэ мэтчилэн бага багаар ашигтай гэрээ байгуулж Элбэгдорж, Баярцогт, Баяр нарын үед байгуулсан гэрээг засч залруулвал баярлах байна. Чамлахаас чанга атгая
ХҮНИЙ МӨН ЧАНАР гэж........ 2026-09-12 202.126.89.176
ҮЕ ҮЕИЙН Улстөрчид энэ муу Оюу Толгойг л дахин дахин мөлжиж Улстөр хийж Ардуудыхаа толгойг Эргүүлэхийн чаавс….
Ер нь тгээд Хорвоогийн Зовлон ХҮНИЙ МӨН ЧАНАРТАЙ Л ХОЛБООТОЙ болохор Хүн бүхэн дор бүрнээ хичээхээс нааш энэ улс хэзээ ч хөгжихгүй ээээ…
сонгогч 2026-09-12 202.9.46.253
Ямар ч сайн мэдээ л***. Зүгээр л сонгуулийн хоосон реклам, мөрөөдөл. "хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ" гэсэн нь ассудлыг шийдээгүй гэсэн үг ….РИО ТИНТО МАНГОЛООС ЗАЙЛ
Нэргүй 2026-09-12 202.126.88.164
17 жилийн дотор 30 их наяд буюу 7 тэрбум полларын хувь аваад 17 жилийн дараа ногдох хувийг өөрчлөх гэрээ байгууллаа гээд баясаад байгаа нь үнэн тэнэглэл. 17 жилийн длтор Рио тинто хүчтэй дайрч бүх нөөцийг шавхсан хойно 100 % байгаад ч яах юм. Энэ баярлаад байгаа нөхдүүд Баяр, Баярцогт, Сайханбилэг нарын араас орж монголын баялгийг нэг жилийн төсөв ч хүрэхгүй мөнгийг 17 жилд авах юм гэнээ
Нэргүй 2026-09-12 202.126.88.164
Батнайрамдал, Солонгоо нарыг хэлэлцээрт оруулж одоогийн Мэндсайханаар толгойлуулсан ажлын хэсгийг татан буулгая
Нэргүй 2026-09-12 202.126.88.164
Мэндсайханы ажлын хэсгийг татан буулгаж энэ ЗГ-ийг огцруулаад Батнайрамдал, Солонго нарын оролцоотой ажлын хэсгийг шинээр байгуулья
инженер 2026-09-12 64.119.16.117
Тэр мөнгөөрөө 5толгойд ЦСтанци бария….
Нэргүй 2026-09-12 64.119.16.117
Энэ хооронд РИО хамаг алт хулгайллаа. Мөн ч мангуу улс юм. Эсвэл ингэж хахуульдагдсан юм уу… Тэр мөнгөөрөө 5 толгойд ганц сайхан ЦСтанц барьчихья гэхгүйл юм.