Үндэсний статистикийн хорооноос гаргасан наймдугаар сарын мэдээгээр орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өслөө.Тодруулбал, орон сууцны насжилтаар авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар тус, тус өссөн байна.
Тухайлбал, шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт 1м2 талбай 5.51 сая, Баянзүрх дүүрэгт 4.47 сая, Хан-Уул дүүрэгт 4.70 сая, Баянгол дүүрэгт 4.68 сая, Чингэлтэй дүүрэгт 4 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт 1м2 талбай нь 5.82 сая, Чингэлтэйд 5.49 сая, Хан-Уулд 5.24 сая, Баянзүрхэд 4.57 сая, Баянголд 4.26 сая, Сонгинохайрханд 3.36 сая төгрөгт хүрчээ.
Шинэ орон сууцны үнийг өмнөх онтой нь харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 7.5 хувь буюу 252 мянган төгрөгөөр өссөн бол Чингэлтэй дүүрэгт 11.5 хувь буюу 526.4 мянган төгрөгөөр буурчээ.
Хуучин орон сууцны үнэ дундаж 1м2 талбайн үнэ 4.78 сая төгрөг болсон бол хамгийн өндөр үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт буюу 5.82 сая төгрөгт хүрчээ.
Орон сууцны 1м2 талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.89 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.30 сая төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болжээ.
Сануулахад, Засгийн газраас ирэх аравдугаар сард “Солонго-1” төслийн хүрээнд 2000 гаруй айлын орон сууцыг түрээслээд өмчлөх зориулалтаар зах зээлд нийлүүлнэ. Энэхүү орон сууцанд зорилтот бүлгийнхийнийг хамруулах зорилго барьж байгаа.
Мөн ирэх оны гуравдугаар улиралд “Сэлбэ” дэд төвийг түшиглэн байгуулсан орон сууцны эхний хорооллууд ашиглалтад орох юм. Нийтдээ 8000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Төрийн бодлогоор хэрэгжиж байгаа орон сууцууд ашиглалтад орсноор үнэ тогтворжих болов уу гэх хүлээлт бас бий. "Сэлбэ" дэд төвийг түшиглэн баригдаж байгаа орон сууцны 1м2 талбайн үнэ 3.7-3.9 сая төгрөгийн хооронд байна гэх мэдээллийг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өгсөн.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр түрээсийн байрны үнэ ч өндөр хэвээр байгаа юм.

Г.ХОРОЛ
3,602.33
























































Хэрүүлч 2026-09-11 202.126.88.172
Ялзарсан авилгачин МАНАНгийн гайгаар ард иргэд их зовох юм. Хүнсний бүтээгдхүүний үнэ мах, ногоо, гурил ,будаа. Даанч ган хийхгүй, нохой зассан хүндээ янаг гэдэг үнэн бололтой. ЭНЭ БОЛ ҮНЭН.
Нэргүй 2026-09-11 64.119.16.117
Ялзарсан авилгачин МАНАНгийн гайгаар ард иргэд их зовох юм. Хүнсний бүтээгдхүүний үнэ мах, ногоо, гурил ,будаа. Даанч ган хийхгүй, нохой зассан хүндээ янаг гэдэг үнэн бололтой.
Del 2026-09-11 202.133.76.56
ипотекийн зээлд хязгаарлалт тавих хэрэгтэй
сонгогч 2026-09-11 202.9.46.254
Бага шиг газар хөдлөхөд 1ш ч тоосго үлдэхгүй, хугацаа нь дууссан, үеэ өнгөрөөсөн хуучин байрны үнэ галзуурчээ……….
Хулгайчдын нам 2026-09-11 202.9.46.115
Welcome to СХД.