Путин "BRICS"-ийн чуулганд оролцохоор Энэтхэгт ирлээ

Путин "BRICS"-ийн чуулганд оролцохоор Энэтхэгт ирлээ

Путин "BRICS"-ийн чуулганд оролцохоор Энэтхэгт ирлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "BRICS"-ийн чуулганд оролцохоор өнөөдөр /2026.09.11/ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид хүрэлцэн ирлээ. Энэ уулзалтаар гишүүн орнууд Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Ираны дайн болон бусад эдийн засгийн сорилтуудыг хэлэлцэнэ. Путин, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян нар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой, Хятадын дарга Ши Жиньпин тусдаа Модитой уулзах төлөвтэй байна.

Путиныг Шинэ Делигийн Палам агаарын хүчний баазад Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Кирти Вардан Синх угтан авчээ.

Шинэ Делигийн гудамж талбайгаар гадаадын удирдагчдыг угтан авахад зориулж Модигийн инээмсэглэсэн зургуудийг байршуулсан байна. Мөн нийслэл даяар аюулгүй байдлын хүчнийхэн тархан байрлаж, төвийн дүүргүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд бол "BRICS"-ийн анхны гишүүд. 2009 онд байгуулагдсанаасаа хойш тус бүлэг өргөжин тэлж, Иран, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсыг багтаах болсон. Гэтэл эдгээр гурван улс нь одоо үргэлжилж буй Ираны дайны талаарх байр сууриараа хоорондоо эрс ялгаатай байгаа юм.

Энэ талаар Энэтхэгийн "Observer Research" сангийн шинжээч Харш В. Пант хэлэхдээ "Өнөөг хүртэл тус бүлгийн өргөжилтийг амжилт гэж харж байсан. Харин одоо бол энэ нь тус байгууллагын хувьд томоохон хязгаарлалт болж харагдаж байна" гэжээ. 

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкяны хувьд Энэтхэгт анх удаа айлчилж байна. Мөн Ираны ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж буй найман жилийн дараах анхны тохиолдол. Тэгэхээр энэ удаагийн уулзалтаар Ираны дайн гол сэдэв байх нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, Ираны дайн бүлгийн эв нэгдлийг сорино гэдгийг шинжээчид хэлж байна. "Capital Economics"-ийн шинжээч Шилан Шахын хэлснээр тавдугаар сард болсон "BRICS"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар тэд хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

The best President of the modern 21st century is the Supreme Leader of the Russian Federation 🇷🇺, President Vladimir Vladimirovich Putin. The honest people of the whole world respect and love him. 2026-09-11 64.119.26.243

The best President of the modern 21st century is the Supreme Leader of the Russian Federation 🇷🇺, President Vladimir Vladimirovich Putin. The honest people of the whole world respect and love him. He will successfully lead Russia until 2030. The LORD GOD sent him to Russia. GOD BLESS. ✝️✝️✝️🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2026-09-11 202.126.88.203

МУУ А Л У У Р Ч И Н,,,,,

Avatar

Хулгайчдын нам 2026-09-11 202.9.46.115

Бууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж