Нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай төслийн нэгдүгээрт ТЭЦ-5 эрэмбэлэгджээ

Нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай төслийн нэгдүгээрт ТЭЦ-5 эрэмбэлэгджээ

Нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай төслийн нэгдүгээрт ТЭЦ-5 эрэмбэлэгджээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийн талаар өнөөдөр /2026.09.11/ танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, түгжрэлийг сааруулах хүрээнд олон төсөл хэрэгжиж буй. Үүнийг эрэмбэлхэд нэгдүгээрт, ТЭЦ-5 эрэмбэлэгджээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар өнгөрсөн хавар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Нийтдээ 658.6 сая ам.долларын өртгөөр босно. Төлөвлөснөөр 2028 онд ашиглалтад оруулах юм.

ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангахаар төлөвлөгдсөн юм.

Тэгвэл хэрэгжүүлэх шаардлагатай төслийн хоёрдугаарт олон түвшний уулзвар, гуравт, дүүжин тээвэр, дөрөвт, "Сэлбэ хот" орон сууцжуулалт жагсчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-11 103.212.119.151

Ямар үндэслэлээр, хэн ингэж эрэмбэлсэн нь сонин, бодоход дүүжин тээвэр ингэж дээгүүр эрэмбэлэгдэхээргүй л байлтай, хэний ямар эрх ашиг шургалаад ингэж эрэмбэлэгддэг юм бол доо, хөөрхий

Avatar

Dream 2026-09-11 192.82.88.134

henees avsan sanal ve uursdiin huslee bicheed bgamu haashaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж