“NEWS” агентлаг өнөөдрийн /2026.09.11/ үйл явдлыг онцолж байна.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:30 цагт: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байранд болно.
09:00 цагт: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж байна.
09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн (МХТС)-ийн чадавхыг бэхжүүлэх КОЙКА төслийн үр дүнг дүгнэх хаалтын үйл ажиллагаа “Корпорэйт” зочид буудалд болно.
11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар Хангарди ордонд мэдээлэл өгнө.
13:00 цагт: Англи хэлээр зохион байгуулдаг “Falling Walls Lab” үндэсний ялагч тодруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал Конрад Адэнауэрийн санд болно. Анимо фестивалын хэвлэлийн хурал болно.
Үзэсгэлэн:
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.
3,602.33





















































Холбоотой мэдээ