Ираны Пикакс ууланд байрлах цөмийн байгууламжид ямар нэг үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байж болзошгүй хиймэл дагуулын зургаар тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд анхааруулга өгөв. Тэрбээр "Бид Пикакс уулын орчимд үйл ажиллагааа бага зэрэг идэвхжиж эхэлснийг анзаарсан. Ираныг овжин загнаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл бид тэдэнд маш хүчтэй цохилт өгөх болно" гэжээ. Трамп өмнө нь ч тус байгууламжид цохилт өгнө гэж сүрдүүлж байсан билээ.
Ираны Натанз уран баяжуулах байгууламжийн ойролцоо оршдог Пикакс уулын хонгил нь тус улсын цөмийн хөтөлбөрийн хамгийн сүүлийн ул мөр юм. АНУ 2025 оны зургадугаар сард Натанз, Фордов, Исфахан гэсэн Ираны гурван цөмийн байгууламжид цохилт өгсөн билээ. Эдгээр цохилт нь Ираны цөмийн зэвсэг бүтээх үйл явцыг ихээхэн хойшлуулсан гэж АНУ тухайн үед мэдэгдэж байв.
Стратеги, олон улсын судалгааны төвийн нийтэлсэн хиймэл дагуулын зургаас харвал, 2026 онд Пикакс уулын ойролцоо илүү их хөдөлгөөн ажиглагдах болжээ. Тухайн газрын түүхэнд байгаагүй их замын хөдөлгөөн, барилгын ажлыг тус төв сэжигтэй гэж дүгнэж байна. Учир нь Иран улсыг Пикаксаас ердөө хоёр км зайд орших Натанз уран баяжуулах байгууламжаас хэрэгцээт төхөөрөмжүүдээ зөөж авчирсан байж магадгүй гэж хардаж байгаа аж.
3,600.44






















































Нэргүй 2026-09-11 59.153.115.143
ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ЩВЕЙЦАРЬ ЛУУГАА АДИЛ ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ГАХАЙ БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.
Нэргүй 2026-09-11 103.229.121.75
ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД АНУ 100 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 3;4 ДАХИН НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ШААНА ГЭЖ БАЙХ УУ.
зочин 2026-09-11 66.181.189.167
АНУ-ын гол зорилго бол Персийн булангийн нефт байгалийн хийн нөөцөнд дангаараа хяналт тогтоох явдал, Үүний дүнд олон орон америкийн гарт орно, Яг Венесуэл шиг байдал үүснэ ,Орос хятадыг сулруулах жинхэнэ хөшүүрэг болно Энэ түрэмгийлэл улмаар кавказ төв азий рүү шилжинэ, Дараагийн цохилт ОХУ-д ирнэ гэж олон хүмүүс үзэж байна, Жинхэнэ цөмийн дайн үүсэж ч болзошгүй аюултай гэж хэлээд байна Өөрөөр хэлбэл хүн төрлөхтөн шуналаасаа болж өөрийгөө өөрөө устгана гэж хэлээд байна