Хотын дарга мэдээлэл хийнэ

Хотын дарга мэдээлэл хийнэ

Хотын дарга мэдээлэл хийнэ

Б.Пүрэвдагва Хотын даргын ажлаа аваад 100 гаруй хоногтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд Хотын даргын ажлаа аваад нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөгөө, бодлого олон нийтэд танилцуулах юм байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Хотын дарга асан Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байсан бүх төслүүдийг зогсоож, төсвийг нь танаж байгаа талаар сошиалд орчин мэдэгдсэн билээ. Тэрбээр,  "Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ. Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ. Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ. (Орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монгол банк, МИК-ийн ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дундажаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна). Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наяд бэлэн үлдэгдэлтэй хүлээлгэж байсан. Одоо улсын төсөв 6 их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, Газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур гээд паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов. Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2027 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад 11 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж ЗГазар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-11 122.201.31.202

алиа бацаан

Avatar

НАЙРАМДАЛЫН замд анхаарна уу 2026-09-11 64.119.26.118

Шинэ даргатай болсоноос хойш найрамдал чиглэлийн зуслангийн бүс үхэр, адуугаар дүүрсэн. НӨГӨӨ хотын бүсэд мал оруулахгүй хэмээн шийдвэрүүд гарч байсан нь буруу юм уу? ХОТЫН шинэ дарга энэ чиглэлд таг дуугүй.

Avatar

зочин 2026-09-11 103.229.121.156

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ДАРГАА!!! ТА БГД-ИЙНХЭЭ 32-Р ХОРООНЫ 12, 13-Р БАЙРНЫ ДУНД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ИРЭЭД НЭГ ХАРААЧ. ЗҮРХ ШИМШИРМЭЭР БОЛЖЭЭ. ХЭДЭН САРЫН ТУРШ ШҮҮ. ЯГ Л АГААРААС БӨМБӨГДӨӨД ХАЯЧИХСАН ШИГ. ТЭНД ТОГЛООМ ГЭХЭЭР ЗҮЙЛ Ч БАРАГ АЛГА. ХАЖУУД НЬ БАЙГАА МОД ЗҮЛГЭЭ ЗУН НАМРЫН ТУРШ АРЧИЛСАНГҮЙ. СӨӨГ, ЗҮЛЭГ НТРЭЭ ТЭГШИЛСЭНГҮЙ,ЗЭРЛЭГ НЬ БАРАГ МОДНООСОО ӨНДӨР УРГААД, СҮҮДРЭВЧИНД НЬ ХЭДЭН АРХИЧИД СУУЖ ХАРАГДАХЫН. АРЧААГҮЙ2 ГЭХЭД АРАЙ2 БНА ШҮҮ.

Avatar

ЗОЧИН 2026-09-11 203.91.115.54

ХОТЫН ДАРГА Ч ГЭЖ ДЭЭ. ГУДАМЖНИЙ НЭГ МУУ ПОПУЛИМТ ХИЙЖ БАЙГАА ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ. МАН Ы НЭГ МУУ ӨТСӨН ТОЛГОЙ

Avatar

Нэргүй 2026-09-11 103.229.121.182

СӨХ чинь хаачсан юм? Оршин суунчид өөрсдөө янзлаад явдаг шүү манай байр л лав

Avatar

Халаалт, Халуун ус 2026-09-11 202.126.89.176

2000 оноос хойш ашиглалтанд орсон бүх барилгуудаа Улаанбаатар Дулаан ХК-д хариуцуулаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж