Монголчууд төрдөө итгэхгүй байна!!!

Монголчууд төрдөө итгэхгүй байна!!!

Монголчууд төрдөө итгэхгүй байна!!!

Төрд, төрийн институцийн ямар ч байгууллагуудад итгэх иргэдийн итгэл улам буурсан талаарх судалгааны дүн гарсан байна. Монгол Улс сүүлийн 30 гаруй жил засаглал, төрийн удирдлагын шинэ зарчмуудыг хэрэгжүүлж байгаа хэдий боловч төрийн байгууллагуудад итгэх итгэл сайжрахгүй байгаа нь бодлого тодорхойгүй, тогтвортой бус, үр дүнгүй, үрэлгэн байгаатай шууд холбоотой.

Тэр дундаа ард түмний татварын мөнгө рүү хуруу хумсаа дүрж явдаг худалч, хулгайч төрийн түшээдийн талаар талд түймэр тавьсан мэт яриа гарах боловч хэнд нь ч хариуцлага тооцож чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагад ч иргэд итгэл алдарсаар байна.

Германы философич Фридрих Ницше “Чамайг надад худал хэлсэнд би гутраагүй, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо гутарч байна” гэх эшлэлийг энд онцолъё.

Азийн орнуудтай /БНСУ, Тайвань, Тайланд/ харьцуулахад монголчуудын төрийн байгууллагууд, улс төрийн институтэд итгэх итгэл харьцангуй доогуур байна. Ерөнхийлөгч, парламент, шүүх институт, Засгийн газарт итгэх итгэл аль ч түвшинд эдгээр орнуудтай харьцуулахад бага байна.

Тэр дундаа улс төрийн намуудад итгэх итгэл хамгийн бага.

Төрийн институтэд итгэх итгэл бага байгаа нь засаглалын легитим хангагдахгүй, улс төрийн тогтворгүй байдал цаашид үргэлжлэх хөрс болж болох эрсдэл байгааг илтгэсээр байна.

NATIONAL OPINION: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭ СҮҮЛИЙН 6 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ

Монголын нийгэм, улс төрийн хандлагыг сар бүр тогтмол хэмжих “National Opinion” буюу үндэсний санал бодлын барометр судалгааны дүн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сул байгааг харууллаа. “National Opinion” судалгааны баг сүүлийн зургаан сарын турш иргэдээр төрийн институцүүдийн үйл ажиллагааг тогтмол үнэлүүлжээ. Тодруулбал, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц, шүүхийн үйл ажиллагааг 0–10 оноогоор үнэлүүлсэн байна. Судалгааны дүнгээс харахад төрийн институцүүдийн үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сүүлийн саруудад буурах хандлагатай байна.

Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ гуравдугаар сард 4.24 байсан бол зургаадугаар сард 4.56 болж 0.32 оноогоор өсчээ. Харин наймдугаар сард 4.08 болж, зургаадугаар сараас 0.48 оноогоор буурснаар сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Ерөнхийлөгчийн институц болон Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ мөн буурсан бол шүүхийн үйл ажиллагааны үнэлгээ энэ хугацаанд хамгийн доогуур түвшинд буюу 3.29–3.81 онооны хооронд хэлбэлзжээ.

График 1. Институцүүдийн үнэлгээ, 0-10 оноогоор, сүүлийн 6 сараар

Судалгааны дүнгээс харахад УИХ, Ерөнхийлөгчийн институц, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Наймдугаар сарын байдлаар судалгаанд хамрагдсан төрийн дөрвөн институцийн аль нь ч 5 оноонд хүрээгүй байна.

Төрийн гол институцүүдийн үнэлгээ нийтлэгээр буурч байгаа нь тэдгээрийн үйл ажиллагаанд иргэд хэр сэтгэл ханамжтай байгаад анхаарах шаардлагатайг харуулж байна.

Судалгаанаад оролцогчдыг хүн ам зүйн бүлгээр авч үзвэл эрэгтэйчүүд болон 45–64 насныхны төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ харьцангуй доогуур байсан аж. Харин төрийн болон олон улсын байгууллагад ажиллагчид, оюутнуудын Засгийн газрын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ бусад бүлэгтэй харьцуулахад өндөр буюу 4.5 орчим оноо байгаа бол асрахуйн хөдөлмөр эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үнэлгээ хамгийн доогуур байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байдлаар илүү дэлгэрүүлж харвал институц бүрд ялгаатай дүр зураг ажиглагджээ.

УИХ-ын үйл ажиллагаанд төрийн байгууллагын ажилтнууд, шүүхийн үйл ажиллагаанд тэтгэврийн насныхан харьцангуй доогуур үнэлгээ өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-11 103.229.123.148

Хөөх манайх улс байсан юм уу? Төр байгаа юм уу? Би мэдээгүй шүү дээ. Талбай дээрх ордон бол томчуулын бизнес хийдэг уулзалтын хааб байшин гэж боддог юм уул нь ккккк

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.19.237

Удахгүй бид улам олуулаа болоод манж гаралтай монголчууд та нарын хоолойг хэрчинэ гэж ярьж байгаа хасагуудтай ан нийллээ ,Монголын газар нутаг бол хасагууд биднийх.та нар угаасаа манж хятадууд гэж хасаг залуучууд дайраад байгааг АН зөв гэж үзэж байгаа бололтой.Явж явж АН монгол энгийн ард иргэдийн дайсан нам болж хувирлаа гэж үү

Avatar

Нэргүй 2026-09-11 59.153.114.52

монголчуудыг ухаантай байцгаа гэж төр хэсэг булингартаж төрд нь баг зүүсэн ёрууд шургалж тайзан дээр жаргаж бүжиглэж буй цаг үe юм байлгүй дээ одоо хангалттай онгирч Цээжээ дэлдлээ үүнээс цааш тэнэгтвэл буруудах байхоо

Avatar

Зочин 2026-09-11 64.119.22.185

Монгол төрийг системийн хувьд инженерчлэе

Avatar

ЗОЧИН 2026-09-11 64.119.21.44

Ард түмнийг хамгийн ихээр хууран мэхэлж гарч ирсэн Элбэгдорж , Хүрэлсүх 2 эргээд нийлчихсэн биднийг доромжилж байхыг үзэхдээ үнэхээр их гутрах юм. Цаг хугацаа л тэднийг шүүх байх даа

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.16.43

Жилийн 365 хоногт хэрэлдэх юм даа монголчууд.. Сэдэв ч мундахгүй юм. 27.28 он сонгуулийн жил сонирхолтой хэрүүлийн сэдвүүд их гарна даа…

Avatar

Энэ улс.... 2026-09-11 202.126.89.176

Тэнэг улсад амьдраад бухимдсандаа л Хятадад Дагаар орохсон гэж бодоод бухимдлаа тайлсан Иргэдээ барьж хорихоо болиоол Эргүүү Төр !!!! Эрүү Төр Зайл Зайл !!!

Avatar

Зочин 2026-09-11 66.181.183.47

ээж аавтайгаа нийлсэн сүрэг хулгайч нарт яаж итгэх юм бэ

Avatar

Хотын уугуул 2026-09-11 202.126.88.126

төрдөө итгэдэг ард түмэн энэ дэлхийн ямар ч улс оронд байхгуй. Тийм тэнэг гэнэн ард түмэн Монгол биш ээ. Төрдөө итгэдэг улс орныг чаддаг бол жишээ болгоод нэрлээд гаргаад ир. Чадахгүй ш тээ.

Avatar

Байна 2026-09-11 202.9.46.115

Оросууд Путлерт итгэдэг

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.19.237

Ан төрд гарвал хасагууд толгой дээр бааж монгол малчин ардууд ад шоо үзэгдэн хавчигдах явдал улам бүр газар авч балрах шинж ороод явчихлаа шүү .эвтэй байх нэрээр халхавчилж эвгүйгээр хавчигдан гадуурхагдан золиослох нөхцөл улам газар авах шинжтэй боллоо.Ан Баян өлгийн хасагуудтай нийлж Монголын ард түмний эсрэг нам болох шиг байна даа

Avatar

зочин 2026-09-11 64.119.19.24

….төр түмэнийг хагралдуулах гэсээн з/б-тай төлөвлөгдсөн ажиллагааг"хөлслөгдсөн" залуусаар явуулаад байгааг төр +түмэн олон харж байгаа шүү….харин түүнийг үнэхээр АН-ын удирдлага, гишүүдээс гаргаад,залуус дэмжээд бна уу?..АН-ын нэр ыбарьсан хөлсөнийхөн бүр "гадаад" эзэнтэйгээ хамтраад, ямархуу дэмжлэг авах талаар судалгаа явуулаад "хөрөнгө" хаясан з/б-тай ажиллагаа бна шүү…энэ тийм хурдан зогсох асуудал биш боллоо!!Залуус минь болгоомжтой сийрэг ухаантай, хэрсүү байгаарай….

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.178.21

ХОЙТ СОЛОНГОСООС БУСАД ДЭЛХИЙН БҮХ УЛСЫН ИРГЭД УДИРДАГЧИДДАА СЭТГЭЛ ДУНДУУР БАЙДАГ ЮМ. МОНГОЛ ЧМӨН АДИЛ. НЭГ ИХ ГАЙХААД БАЙХ ШИНЭ ЗҮЙЛ БИШ. СДАЛГАА ЭНЭ ТЭР ГЭЖ ЦАГ ЦААС МӨНГӨ ЗАРАХ ЧШААРДЛАГАГҮЙ ИЛ ЗҮЙЛ

Avatar

Иргэн 2026-09-11 203.217.139.139

Хүрэлсүх банкны 14 тэрбум төгрөг шамшигдуулж шүүхээр ял авсан нь үнэн биз.

Avatar

зочин 2026-09-11 66.181.189.167

Худлаа Ял авлаа гэж би л лав сонсоогүй, Харин шалгагдаад хамааралгүй нь нотлогдсон, Гэмт этгээд гэж мэдээгүй компаний нь ч билүү нэг машиныг нь сонгуулийн ажилд хэрэглэсэн ч билүү тийм л зүйл байсан санагдана

Avatar

Иргэн 2026-09-11 203.217.139.139

Дээр байгаа новшнуудыг ТӨР гэж хэлж болохгүй л дээ. Жишээ нь энэ зураг дээр байгаа 3 амьсгаад бол итгэх итгэл даанч алга. Монголд ерөнхийлөгч гэсэн нэртэй амьсгаа огт хэрэггүй байнаа. Өмнө байсан : ерөнхийлөгч нэртэй хулгайчуудаас арай илүү нь энэ гээд хэлчих юм алга байгаа биз дээ. Одоогийнх нь бүр долоон дор. Банкны мөнгө хулгайлж 14 тэрбум төгрөг шаасан хулгайч биз дээ. Шүүхээр ял авсан нь үнэн биз ?

Avatar

ттт 2026-09-11 59.153.86.212

1-10 оноогоор үнэлсэн юм бол бүгд л МАШ МУУ үнэлгээ авсан юм бна гэж ойлголоо.

Avatar

Нэргүй 2026-09-11 202.126.91.82

элбэгдорж болон ан ын хог новшнуудад ямар ч хүнд үед итгэж болохгүй улс орныг хэзээд зарж идэхэд бэлэн явдаг янханууд

Avatar

зочин 2026-09-11 66.181.189.167

Эд нарт итгэж болно Учир нь төрийн эрхэнд байх бүх үедээ манай эдийн засгыг сэргээж, урагшлуулан иргэдийн амьдралыг дээшлүүлсэн,Харин АН гэх бүлэг этгээдэд итгэх аргагүй Бүүр одоогоос 30 гаруй жилийн өмнө төрийн эрхэнд гарангуут л нийгмийн өмчийг идэж эхлэсэн, Эхний 4 жилд манай эдийн засгийг 4 гаруй дахин унагасан,,Үүнийг буцааж сэргээж 1989 оны төвшинд хүргэх гэж бид 14 жил зүтгэсэн,, Манай хөгжлийг 18 жил саатуулсан, 1995 онд эд нар, төрийн эрхэнд дахин гараад эдийн засгийг яаж сүйтгэлээ

Avatar

зочин 2026-09-11 66.181.189.167

Эдийн засгийг унагаж, төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өр зээлд живүүлж ,иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, Иргэдийн итгэлийг бүрэн алдсан ,Үүнийг олон удаагийн сонгуулийн үр дүн нотлодог,,Анх энэ намыг хамгийн үл бүтэх этгээдүүд үүсгэн байгуулсан,Үүний бүх илрэл одооч хэвээр, Бусдыг эрээ цээргүй гүтгэнэ доромжлоно, Дураараа авирлана, Нийгэмд эмх цэгцгүй самуун байдал үүсгэхийг л оролдоно, Хууль ёс үл тооно Луйврын аргаар төрийн эрхэнд гарахыг хичээнэ Хоёр хөршөө үзэн ядна, Барууны тавиул гэгддэг

Avatar

зочин 2026-09-11 66.181.189.167

Дээрх үнэлгээ монголчуудын мартамхайг харуулаад байгаа юм биш биз, Хэнд ч хууртаж болзошгүй,дэндүү итгэмхий,ямарч үл бүтэх этгээдийг торийн толгойд гарган, амьдралаараа хохирч болзошгүйг харуулаад байгаа юм биш биз, Сайтар бодцогоо

Avatar

Нэргүй 2026-09-11 43.242.242.59

Баян-Өлгий талаар төрөөс барьж байгаа бодлогод би эргэлздэг:. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар ямар ч дорвитой ажил хийхгүй байна гэж харагддаг.

Avatar

Zochin 2026-09-11 202.72.245.200

Itgeseer baigaad onoodriig churc baina !? , tegeed ulam chymraad yduurch stressd orj bna. Chairan chag chugaachaa gomdoltoi bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж