Дэлхийн хамгийн үнэтэй бяслагтай сэндвич

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй бяслагтай сэндвич

Их Британийн нэгэн алдартай тогооч дэлхий дээрх хамгийн үнэтэй
бяслагтай сэндвич хийсэн талаар Лондонгийн “The Guardian” сонинд
мэдээлжээ. Мартин Блунос гэгч тогооч цагаан трюффелийн завсар тусгай
чеддар бяслаг хавчуулж, дээд хэсэгт нь алтны үйрмэг цацсан байна.
Ингэхдээ тэр нийт 111 фунт зарцуулсан гэнэ. Тэрбээр энэхүү сонгодог
бүтээлээ Сомерсетэд болсон Фроме бяслагны шоуны үеэр олон нийтэд
танилцуулсан байна. Блунос энэхүү давхар хачиртай талхаа хийхдээ
хамгийн сайн, шинэ бүтээгдэхүүн сонгосон гэдгээ онцолж байв.
Зөвхөн бяслаганд тэрбээр 92 фунт зарцуулснаас гадна оливийн тос, бөднө
шувууны өндөг, хар лооль, амтат алим зэргийг ашигласан байна. Түүнчлэн
амтат гич, вандуй, улаан амарант зэргээр амталжээ.
Ноён Блунос энэхүү хачиртай талхаа албан ёсоор Гиннесийн номд хамгийн үнэтэй сэндвич хэмээн бүртгүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж