Ойн газар, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, Байгаль орчны улсын хяналтын газар хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр/2026.09.10/ мэдээлэл өглөө.
Албаны хүмүүсийн яриаг хураангуйлвал:
-2026 онд Хуш модны самрыг бэлдэхгүй байхыг анхааруулж байна. Баавгай, хэрэм, жирхний гол хоол, хүнс болдог. Энэ жил самрын нөөц маш бага байгаа. Самрыг ахуйн болон үйлдвэрийн зорилгоор түүж, бэлтгэхийг хориглож байна. Иргэд аль хэдийнэ ууланд гарчихсан самар түүгээд байна.
Иргэд, аж ахуй нэгж хуш модны самар түүж, тээвэрлэж, боловсруулах нь гэмт хэргийн шинжтэй шүү. Үүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. 5-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байдаг. Үүнийг мэдэхгүй шийтгүүлэх тохиолдол байдаг.
Тарвага, самар бол иргэдийн аж ахуй амьдралд ойрхон байдаг. Сайдын тушаалаар 2026 онд агнах, барих амьтдын тоог баталсан. Долоон аймгаас тарвага барьж болно. Эрхийн бичгийг авч, төлбөрийг төлсөн нөхцлийн хүрээнд хуульд нийцүүлэн тарвага агнах боломжтой. Бусад аймагт тарвага агнах, барих боломжгүй. Эрхийн бичиггүй анг хууль бус гэж үзнэ.
Энэ жил Богд ууланд самар, жимсний нөөц маш бага байгаа. Сүүлийн өдрүүдэд уул, хаданд алхах иргэдийн тоо нэмэгдсэн. Зэрлэг амьтанд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Үүнд анхаараарай.
Баавгай суурьшлын бүс рүү орж байна. Яагаад орж ирээд байна вэ? Өөрийгөө хамгаалж, баавгай агнавал яах вэ?
-Бамбарууштай баавгайнууд суурьшлын бүс рүү орж ирж байна. Баавгайтай дайралдвал яах вэ гэдэг зөвлөмжүүдийг өгч байна. Өмнө нь ч баавгай орж ирдэг байсан. Мэргэжлийн байгууллагууд унтуулаад зөөдөг байсан. Шаардлагатай тохиолдолд тухайн баг, сумын хамт олон арга хэмжээ авдаг. Шууд устгахыг зөвтгөхгүй. Баавгай гэлтгүй зэрлэг амьтдыг гэршүүлэх нь аюултай. Идэш тэжээл нь хомс байгаа учир л суурьшлын бүс рүү орж ирж байгаа.
Сүүлийн жилүүдэд баавгайны талаар судалгаа, шинжилгээ хийгээгүй. Орон нутгийн хэмжээнд л хийсэн. Сэлэнгэ аймагт 200 гаруй бий.
3,602.33






















































Нэргүй 2026-09-10 103.229.123.203
ХУШ МОДЫГ ТАРЬЖ УРГУУЛДАГ ХЭРЭМ ЖИРХ ХУШНЫ ШУВУУД АД ИДЭШ УЛДЭЭЛГУЙ ТУУСНЭЭС БОЛЖ МАНАЙ САМАРЧИД ОЙ МОДОО ХУШАН ОЙГОО ОЛОН ЖИЛ СУЙТГЭЖ ИРСЭН ДЭЭ ЭНЭ ЖИЛ АМРААЖ ЗЭРЛЭГ АМЬТАДАЛАА САМРВГ НЬ УЛДЭЭЖ ОЙГОО НОХОН СЭРГЭЭХ БОЛОМЖ ОЛГОВОЛ БОГД УУЛ МОНГОЛЫН ОЙ МААНЬ БАЯРЛАХ БОЛНО ДОО
Иргэн 2026-09-10 66.181.185.19
төрийн албан хаагч хүртэл худлаа үнэн хэлж чөлөө аваад самарт явчихдаг
Зөв 2026-09-10 202.9.46.115
Сайн байна!
БУРХАН 2026-09-10 64.119.27.188
БАЙГАЛИА СҮЙТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ҮЙЛИЙН ҮРИЙН ДАНС БҮРТГЭЖ БАЙГАА ШҮҮ, ТА НАР АРАА ДААГААРАЙ.
ЗОЧИН 2026-09-10 64.119.27.188
ТА НАР НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭГЧЭЭР САМАР ИХ ҮЕД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОЧООД ҮЗ…ӨЛӨН БУЗРУУДЫГ МУНААР ЯАЖ МОДЫГ ХАЙР НАЙРГҮЙ НҮДЭЖ, ХАЛЦАЛЖ, ХУГАЛЖ, СҮЙТГЭЖ БАЙГААГ НҮДЭЭРЭЭ ХАР, НЭРСИЙГ ЯАЖ ӨЛӨНТӨЖ ТҮҮЖ БАЙГААГ НҮДЭЭРЭЭ ХАР…ОЙ ДОТОР НЭЛ ХОГ, УС УНДААНЫ САВ, ХОГ ХАЯГДАЛ, БААС ШЭЭС, ДАМСК….ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДДОГГҮЙ ШҮҮ НЭЭРЭЭ
Нэргүй 2026-09-10 66.181.180.157
HEDEN JILDEE HORIGLOH HEREGTEI TUULEE GEED ULS OROND HEREG BOLHGUI HARIN CH GAMSHIG BOLNO
Нэргүй 2026-09-10 202.9.46.92
хориглуулж харагдаач
Найз Адья 2026-09-10 202.55.187.103
Зариг Өнөрөө Балжинняс дарга 2 Самрын моодны ундаа хийж уух байх даа
Нэргүй 2026-09-10 103.229.121.182
Зөв арга хэмжээ. Намрын намарт өвлийн бэлтгэл хангах, хадлан, тариа ногоо хураах үер ид насны залуучууд бүгд ууланд гарч хөдөө эзнүйрдэг асуудал ч бас анхаарах асуудал Харин хяналт шалгалтаа эрчимжүүлэх зөвшөөрөл олгохоо цэгцлэх хэрэгтэй
Нэргүй 2026-09-10 192.82.64.248
самар түүхгүй байхыг анхааруулах, хориглох хоёр шал өөр утгатай, албан ёсоор хориглоод, хяналтаа чангаруулаачээ, зэрлэг амьтнаа турж үхтэл нь хоолыг нь булаамааргүй байнаа
насаа 2026-09-10 66.181.183.22
Хушхаан гээд үйлдвэрийг хаая аа
Нэргүй 2026-09-10 103.229.123.110
Хушхан үйлдвэрээс явуулж байгаа ыодлого биш үү. Өөрсдөө дангаараа түүх гээд чичрээд байгаа лобби байх. СОР17 гээл оролцоодтбайсан лоббидож байгаа байх