Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Засгийн газрын Лхагва гаригийн (2026.09.09) ээлжит хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний "SAT-1" хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өвчний тархалтыг хязгаарлах, халдварын голомтыг устгах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Улмаар шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэлээ.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас малчдад учирсан эдийн засгийн хохирлыг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэж байна.

Мөн шүлхий өвчний голомтод хяналт, тандалт хийх, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж