"Spice Girls" таныг дахин галзууруулах гэж байгаа бололтой. Тус хамтлаг албан ёсны цахим хуудсандаа есдүгээр сарын 9-ний өдөр нэгэн нууцлаг мэдэгдэл оруулсан шүтэн бишрэгчдийнх нь дунд хүлээлт үүсгэж эхэллээ.
Тодруулбал, тус бичлэгт "Wannabe" дууны клипийг хийсэн алдарт шат болон "The Stage" гэсэн гарчигтай сонины зар сурталчилгааг харуулах аж. Мөн есдүгээр сарын 10-ны 14:00 цагийг онцгойлон хуанли дээр тэмдэглэсэн байв.
Зар сурталчилгааг нь уншвал "Та ‘Spice Girls’ хамтлагийн дуулах, бүжиглэх авьяастай шүтэн бишрэгч мөн үү? Та супер шүтэн бишрэгч, цуглуулагч, дуу хөгжимд дурлагч мөн үү? ‘Spice Girls’ бол Их Британид есөн удаа хит дууны жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 100 сая цомог борлуулсан гайхам амжилттай, бүжиглэдэг, дуулдаг охидын хамтлаг. Танд нотны дэвтэр хэрэггүй. Харин пянз юм уу ‘CD’ тоглуулагч байх хэрэгтэй" гэжээ.
"Spice Girls" хамтлагийн сонгон шалгаруулалтын зар 1994 онд яг ийм байдлаар сонин дээр гарч байжээ.
Дашрамд дурдахад, "Spice Girls" хамтлаг 30 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан боловч цуцлагдсан билээ. Хамтлагийн гишүүн Мел С Австралийн "KIIS Radio"-д ярилцлага өгөхдөө "Ямар ч дахин нэгдэлт байхгүй. Бид цаг үргэлж холбоотой байдаг. Ямар нэг юм хиймээр байгаа. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би өөдрөг хэвээр байгаа шүү, ирээдүйд аль нэг өдөр биднийг эргэн нэгдэхийг та бүхэн харна гэдгийг амлая" гэжээ. Мөн хамтлагийн гишүүн Мел Б бусад дөрөвтэйгөө холбоо харилцаа багатай байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Эммагийн 50 насны төрсөн өдөрт оролцоогүй аж.
Тиймээс үнэнч шүтэн бишрэгчид нь цаашид юу болохыг хүлээх л үлдлээ.
3,600.44





















































Холбоотой мэдээ