
"Секст эхлэл, өрнөл, төгсгөл гэж бий. Энхрийлэн үнсэх, үсийг нь имрэх, чанга тэврэх, хамраараа шүргэлцэхэд дур хүсэл улам оргилдог. Таашаал авахад бие биенээ хайрлаж энхрийлэх хамгийн чухал гэж сексологич доктор Дорри Линн ярьж байна.
“Сексийн өмнө хайртыгаа өдөөж, түүний хүсч байгаа зүйлийг өөрөө ч бас хүсч байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Сексийн өрнөл ямар байхаас ихэнхдээ таашаал авах эсэх шалтгаална. Дур ханалтын дараа хүчтэй салхи намдсан мэт амарч, тайвшрах үед ч хайртыгаа энхрийлэхээ мартаж болохгүй. Сексийн дараах энхрийлэл хосуудад зөвхөн хийх ажлаа хийсэн хоёр хүн биш гэдгийг мэдрүүлж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд хурьцлаас илүү энхрийлэлд дуртай байдаг учираас сексийн өмнөх оршил болон төгсгөл хамгийн чухал” гэж доктор Линн зөвлөж байна.
О.Халиун