Ардын намын ах нар араа шүдээ ирлээд тун завгүй. Ард түмний авдаг талхны мөнгө нэмэгдэж, улс нь орлогогүй болж 2026 оны төсвөө тодотгоод тун завгүй байхад харин ардын намын “ах нар” хаа байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд бэлдэж, ичих нүүргүй ил далд тэмцэлдээд, өөрсдийгөө хэвлэлд бичүүлээд эхэлжээ.
Угтаа бол 2027 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох хуваарьтай. Энэ удаагийн сонгууль анх удаа УИХ-ын сонгуулийн өмнө болж буй бөгөөд УИХ-д суудалтай таван нам оролцох учраас олон нэр дэвшигч өрсөлдөнө.
Өмнө нь Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгох сонгууль, УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан бол зургаан жилээр нэг удаа сонгодог байх хуулийн өөрчлөлтийн дагуу сонгогдсон анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болж буйгаараа улс төрийн намууд ихээхэн ач холбогдол өгч буй.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2028 оны УИХ-ын сонгуулийн өнгийг ч тодорхойлЖ, чиг заах учраас УИХ-д суудалтай болоод бусад улс төрийн намууд ихээхэн ач холбогдол өгч байгаа биз.
Гэхдээ хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгууль болохоос 40 хоногийн өмнө тодорч, сонгуулийн сурталчилгаандаа орох ёстой ч ардын намын 50-иас дээш настай “ах нар” зарим нь өөрсдийн хүсэлтээр, зарим нь горилогчдоо дарах зорилгоор сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр хэвлэл, сошиалаар явах болж.
Монгол Улсын Үндсэн хууль: 30 дугаар зүйл
- Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
Угтаа бол одоогийн нөхцөлд 2026 оны төсвийн тодотголоо хэлэлцэж, цаашид улсынхаа орлогыг хэрхэн нэмэгдүүлж, ард түмний орлогыг бууруулахгүй байх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн эсрэг ажиллах учиртай эрх баригч МАН-ынхан хөшигний ард хоорондоо жинхэнэ утгаараа “алалцаж” байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50-иас дээш настай, сүүлийн таван жил Монголдоо амьдарсан, ямар нэг ял шийтгэлгүй байх зэрэг шаардлагууд бий. Харин МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүсэгчид олон байгаа ч намын гишүүдийнхээ итгэлийг даагаад, нэр дэвших босго алхах хүмүүс тун цөөн бий, нэг, хоёрхон л.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:26 дугаар зүйл
26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
- 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх
- 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
- 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх
- 26.3.Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна
- 26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно
- 26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно
- 26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно
Мэдээж ил далд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байгаа хүмүүс дунд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт гээд нэрс хөвөрнө. Гэхдээ МАН-ын гишүүд, Бага хурал, Удирдах зөвлөл гээд энэ олон давааг давах улстөрч тун цөөн бий. Хаа байсан болоогүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг чимээ гараагүй энэ үед хүслээ нууж чадахгүй байгаа МАН-ын “ах нар”-т цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт уянгалаад байгааг сануулах байна. Улс төр цаг минутаар өөрчлөгдөж, өнөөдөр нөхөр байсан хүмүүс маргааш дайсан болж, дайсан хүмүүс нөхөр болж, алга урвуулахын хооронд өөрчлөгддөг энэ цагт юу юугүй "би дэвшинэ" гээд зарлаад, цоллуулаад байх нь нэг их таатай ч зүйл биш л баймаар.
Нэр нь бичигдээд, дурдагдаад байгаа хүмүүст улс орныхоо эдийн засаг, ард түмнийхээ аж амьдралд санаа зовних албан тушаал, ажил нь байгааг сануулъя…
Ш.ЧИМЭГ
3,600.44





















































bidnu. 2026-09-10 202.126.91.7
ulyy yumnu xepeg algaa, gepe#;
Нэргүй 2026-09-10 59.153.112.65
za JDY iin hulgaich J Enhbayar l lav bish shvv ichih bulchirhai bhgui amitan
Зочин 2026-09-10 66.181.186.149
Жилийн өмнө жлс төржөөд баымааргүй байнаа Сэтгүүлчид манлайлаад ямар шаардлага хангасан хүнийг намужд дэвшүүлмээр баыгаа тухай бичмээрээ Янз өүрийн мэррэжлийн нийгмийн янз өүрийн лавхаргын төлөөоөгчдөөс ярилцлага авмаар Хэн гэлэг хүн өиш ямар шаардлага баймаар байна
зочин 2026-09-10 103.229.121.156
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ДАРГАА!!! ТА БГД-ИЙНХЭЭ 32-Р ХОРООНЫ 12, 13-Р БАЙРНЫ ДУНД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ИРЭЭД НЭГ ХАРААЧ. ЗҮРХ ШИМШИРМЭЭР БОЛЖЭЭ. ХЭДЭН САРЫН ТУРШ ШҮҮ. ЯГ Л АГААРААС БӨМБӨГДӨӨД ХАЯЧИХСАН ШИГ. ТЭНД ТОГЛООМ ГЭХЭЭР ЗҮЙЛ Ч БАРАГ АЛГА. ХАЖУУД НЬ БАЙГАА МОД ЗҮЛГЭЭ ЗУН НАМРЫН ТУРШ АРЧИЛСАНГҮЙ. СӨӨГ, ЗҮЛЭГ НТРЭЭ ТЭГШИЛСЭНГҮЙ,ЗЭРЛЭГ НЬ БАРАГ МОДНООСОО ӨНДӨР УРГААД, СҮҮДРЭВЧИНД НЬ ХЭДЭН АРХИЧИД СУУЖ ХАРАГДАХЫН. АРЧААГҮЙ2 ГЭХЭД АРАЙ2 БНА ШҮҮ.
иргэн 2026-09-10 66.181.171.252
Хичнээн даваа байсан ч хамаагүй ээ, хэн дэвшихийг манай нОЁН л мэднэ ш дээ, бусад нь ярсхийтэл сайхан гар өргөнө, худлаа үнэн хурал хийсэн болно, худлаа үнэн жаахан попролт явагдана, гэхдээ эцсийн шийдвэр гаргагч маш тодорхой, манай нОЁН л шийднэ,