Автомашины салбарт цахилгаан хөдөлгүүр, хиймэл оюун ухаан, ухаалаг технологид суурилсан шинэ үеийн загварууд нэмэгдсээр байна. Энэ чиг хандлагын нэг төлөөлөл болох Хятадын ROX брэнд Монголын зах зээлд өөрийн байр суурийг тэлж, шинэ үзүүлэнгийн танхимаа UG MOTORS-д өнөөдөр /2026.09.09/албан ёсоор нээлтээ хийв. “Автоланд Эс Си” ХХК нь ROX брэндийн автомашинуудыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Тус брэндийн ROX 01 болон цоо шинэ ADAMAS загваруудыг хэрэглэгчдэд танилцуулж байна.
ROX ADAMAS нь АНЭУ-д нээлтээ хийсний дараа дэлхийн хэмжээнд Монгол Улсыг хоёр дахь зах зээлээр сонгожээ.
Ингэснээр Араб болон Төв Азийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй шинэ үеийн тансаг зэрэглэлийн SUV автомашин Монголын хэрэглэгчдийн сонголтод албан ёсоор нэмэгдэж байна. “Автоланд Эс Си” ХХК нь ROX 01 болон ROX ADAMAS автомашины Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хоёр үзүүлэнгийн танхимтай. Мөн баталгаат засвар, сэлбэгийн албан ёсны үйлчилгээ, туршилтын жолоодлого, техникийн зөвлөгөө болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж байна.Үйлдвэрлэгчийн баталгааны хувьд автомашинд таван жил буюу 150 мянган км, батарейд найман жил буюу 240 мянган км-ийн баталгаа олгож байгаа аж.

“Автоланд Эс Си” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга Б.Мөнх-Яруу:
-ROX брэнд хэрэглэгчдэд үнэ цэнийн хувьд сар болгон өөрийгөө шинэчилж байдаг. Машин хуучирч байгаа мэдрэмжийг өгөхгүй. ROX бол технологийн компани. Өөрсдийн хөгжүүлсэн ухаалаг дулааны менежментийн системтэй. Машины халалтыг гадагшлуулахгүйгээр дулаан дутагдаж буй хэсэг рүү шилжүүлдэг. Жишээ нь, батарейгаас үүссэн халалтыг дотор кабин руу шилжүүлэх гэх мэтээр дулааныг дахин хуваарилдаг. Мөн хиймэл оюун ухааны системтэй. Нэгдүгээрт, өөрийн систем, хоёрдугаарт явах эд анги нь байгаа. Явах эд анги нь замын нөхцөлийг мэдэрч, хатуу, зөөлөн байдлаа тохируулж явдаг. Мөн машины удирдлага ChatGPT-тэй холбогдсон байдаг. Кабин дотор AI байгаа. Жолоочийн хийдэг бүх үйлдлийг сануулж, түүнд тохируулж өгч явдаг. Машины нэгэн давуу тал нь бартаат зам дээр явах зориулалттай. Цахилгаан машин дотроос ганцаараа бүх зам дээр явах боломжтой машин гэж хэлж болно.
Аялагч, дуучин Г.Ганхүү:
-Би албан ёсоор Монголын зах зээл дээр оруулж ирдэг олон компанитай хамтран ажилладаг. Түүний нэг нь ROX брэнд. Хамгийн анх оруулж ирж байхад нь танилцаж байсан. Техникийн үзүүлэлт талаасаа маш гайхалтай. Хамгийн чухал зүйл нь ногоон номер зүүж болдог. Цахилгаан машин. Монголчууд байгаль орчноо бодож цахилгаан машиныг сонгодог болсон. Түүний хамгийн төгс хувилбар гэж хэлж болохоор. Хүч, хурд, тав тух бол дээд зэргийн дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудаас илүү гарахаар машины брэнд. Цахилгаан машинууд дотроо олон төрөл байдаг. ROX брэндийн машинуудын хувьд маш онцлог. Бензин хэрэглэдэг ч энэ нь цахилгаан хөдөлгүүрээ дэмжиж байгаа хэлбэрээр хэрэглэдэг. Энэ нь технологийн хувьд шинэлэг зүйл болж байгаа. Монголын нөхцөлд, тэр дундаа хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой. Шинэ технологи, тансаг зэрэглэлийн хийц, цахилгаан хөдөлгүүр болон бартаат замын боломжийг хослуулсан ROX ADAMAS Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, хэрэглэгчдэд шинэ сонголт нэмж байгаад талархалтай байна гэлээ.
























ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН
3,595.72





















































Холбоотой мэдээ