“Zero Carbon Engine Technology Group” болон “BYD” группийн охин компани болох “Fudi Battery” стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол тус улсын Шэньжэнь хотын Пиншань дүүрэгт байрлах “BYD” группийн төв байранд боллоо.
Тус арга хэмжээнд “BYD” группийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд “Fudi Battery” компанийн гүйцэтгэх захирал Хэ Лун, Zero “Carbon Engine Technology Group”-ийн гүйцэтгэх захирал Жан Жие болон холбогдох удирдлагууд оролцов. Гарын үсэг зурах ёслолд “Zero Carbon Engine Technology Group”-ийн Монгол дахь компанийн ерөнхий төлөөлөгч Жэн Дундун, “Fudi Battery” компанийн бүс нутаг хариуцсан ерөнхий менежер Жан Юньпэн нар талуудыг төлөөлөн оролцсон юм.
Хоёр талын удирдлагууд “Zero Carbon Engine Technology Group”-ийн Монгол дахь компанийн Ерөнхий төлөөлөгч Жэн Дундун, Fudi Battery компанийн Хэйлунжань, Жилинь, Ляонин мужуудыг хариуцсан Ерөнхий менежер Жан Юньпэн нар тус тус хоёр талыг төлөөлөн стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагад нийцэж, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой хоёр талын чухал стратегийн алхам болж байна.
Стратегийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
Тэг нүүрстөрөгчийн шилжилт: Цэнэг хураагуурын систем (ESS), ногоон тээвэр, уул уурхайн хүнд оврын тээвэрлэлт болон хилийн боомтын логистикийн салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, технологийн шинэчлэл хийх,
Монгол Улс дахь жишиг төсөл: Технологи, үйлдвэрлэл болон олон улсын зах зээлийн нөөц боломжийг нэгтгэн, Монгол Улсад тэг нүүрстөрөгчийн ялгаруулалттай аж үйлдвэрийн парк, уурхай, хот суурин болон мал аж ахуйн бүс нутгийг хамарсан цогц шийдлийг хэрэгжүүлэх,
“Бүс ба Зам” санаачилга: Монгол Улсад хэрэгжүүлэх уг загварыг амжилттай нутагшуулсны дараа “Бүс ба Зам” санаачилгын дагуух бусад гишүүн орнуудын зах зээлд өргөжүүлэн нэвтрүүлэх зэрэг юм.
Цаашид талууд өөрсдийн давуу тал, нөөц боломжоо бүрэн ашиглан хамтын төслүүдийг бодит ажил хэрэг болгох бөгөөд Монгол Улс дахь төслүүдийг “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх ногоон хамтын ажиллагааны жишиг төсөл болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь “Бүс ба Зам” санаачилгад оролцогч улс орнуудын тэг нүүрстөрөгчийн ялгаруулалттай шилжилтэд ашиглах боломжтой, өргөжүүлэн хэрэгжүүлэх загвар бий болгож, дэлхий нийтийн эрчим хүчний ногоон, бага нүүрстөрөгчийн шилжилтэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Талууд нээлттэй, шударга байх, давуу талуудаа харилцан нөхөх, нөөцөө хуваалцах болон харилцан ашигтай ажиллах зарчмыг баримтлахаар тохиролцов. Уг хамтын ажиллагаа нь дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагад бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улсад хэрэгжих төслүүд нь олон улсын ногоон хамтын ажиллагааны жишиг загвар болно гэдгийг талууд онцлон хэлж байна.
Хонконгт төвтэй "Zero Carbon Engine Technology Group" нь сэргээгдэх эрчим хүч, ухаалаг эрчим хүчний системийн хөрөнгө оруулалтыг "Бүс ба Зам" санаачилгын дагуу гадаад улсуудад хэрэгжүүлсэн туршлагатай.
"Fudi Battery" нь BYD Group-ийн охин компани бөгөөд цэнэг хураагуурын системийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлд мэргэшсэн. Энэ нь BYD-ийн үндсэн эд ангийн зах зээлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бие даасан судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чадавхийг эзэмшдэг. Тус компани нь батерейны технологи, чанар, ухаалаг үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн үр ашгийн чиглэлээр салбартаа дэлхийд тэргүүлэгч бөгөөд батерей үйлдвэрлэгчийн хувьд тус компанийн батерейны бүтээгдэхүүнийг автомашин, сэргээдэх эрчим хүч, хэрэглээний электроник, төмөр замын тээвэрт өргөн ашигладаг байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ