"Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна"

"Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна"

"Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр /2026.09.09/ шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийв.


Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 96 ШТС-д 1,037 тонн АИ-92 шатахуун, орон нутгийн 65 ШТС-д 808 тонн автобензин түгээхээр ачилтад гаргасан. Өмнө мэдээлж байсанчлан, хөдөө орон нутгийн шатахууны хангамжийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 40 тонн шатахуун буулгалтад бэлэн болсон. Улмаар орон нутгийн түгээлтийг нэмэгдүүлэх хүрээнд аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Монгол Улсад газрын тосны хомсдол нүүрлэж, үнэ огцом өсөх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор энэ нөхцөл байдлыг маш богино хугацаанд бууруулах, шатахууны эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Олон эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон бусад холбогдох улс орнуудаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байна.

Есдүгээр сарын захиалга хэвийн үргэлжилж байгаа. Бид Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Шатахууны тасалдал, хомсдол бий болгохгүй, тогтвортой байдлыг хангах хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас санаачлан газрын тосны сав, агуулахын хэмжээг нэмэгдүүлэх бодлогын ажил хийж байна. Өнөөдрийн тулгамдаж буй хамгийн том асуудал бол нөөц бүрдүүлэх сав, агуулахын багтаамж юм. Монгол Улсын хэмжээнд гурван сарын шатахууны нөөц хадгалах агуулахуудыг барьж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-09 202.126.89.137

та нартаа баяр хүргэж, амжилт хүсье Г.СУМЪЯАЖАВ

Avatar

нэр 2026-09-09 103.212.162.147

2027-оны сүүлээр 2030 онд – гэж ярих байлгүй. Баталсан төсөв нь хүрэхгүй байна гээл…

Avatar

Зочин 2026-09-09 202.133.76.123

Худлаа он сар ярьж байхаараа дуугүй л сууж бай! бас нэг дeбиль хурган дарганцар байна даа Т1 с** чинь !

Avatar

Нэргүй 2026-09-09 66.181.161.8

oroh boltugai

Avatar

G 2026-09-09 202.133.76.5

shandaar duuren sogtuu jimi jimi mongolchuudaar hiilgesen aljliinhaa mungiig ugduggui shandiin negdsen zar nil y****n avna ugnu jimi jimi nar mongold y****n gedeg brg jiliinh ni orlgo heneer heden k gaar yu hiilgeed bga yum

Avatar

ИРГЭН 2026-09-09 66.181.167.254

тийм үлгэр ч байхгүй.

Avatar

Нэргүй 2026-09-09 66.181.176.101

Ха ха одоо энэ улиг болсон попролоо болчихгүй юмуу. Захын нэгэн худал луйвар гэдгийг мэдэх болсон цагт

Avatar

Нэргүй 2026-09-09 192.82.64.214

Нэг сарын хэрэглээний шатахуунаа олох гэж зовж байж нөөцлөх юм яриад байхдаа яахав дээ наад нөөцийн савыг чинь дүүргэх шатахуун олдохгүй юм биш үү

Avatar

Нефь 2026-09-09 202.133.76.11

хувийн компаниудад нефть боловсруулах эрх олгож жижиг дунд үйлдвэр-г хөгжих боломжо нөхцөлийг бүрдүүлээд тамсгийн нефть- боловсруулад бинзений асуудлаа шийдээч

Avatar

Хулгайчид 2026-09-09 202.9.46.56

Хулгайн нам засгийн 2028 оны сонгуулийн шоу!!

Avatar

Нэргүй 2026-09-09 202.126.91.90

Тос байхгүй, энэ бол гэмт хэрэг

Avatar

Нэргүй 2026-09-09 64.119.26.231

Түүхий газрын тосоо хаанаас гуйлагчлах вэ

Avatar

Нэргүй 2026-09-09 66.181.181.28

ҮЛГЭРЧИН ӨВӨӨ

Avatar

Oogii 2026-09-09 202.9.47.16

gazriin tosnii vildver heregtei gej vv ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж