Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ

Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ

Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ

Залилах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь амар хялбар аргаар мөнгө олох, богино хугацаанд хөрөнгөө өсгөх гэсэн хүсэл, сэдлээсээ үүдэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог байна. Тухайлбал, 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр аяллын зорилгоор Монгол Улсад ирсэн гадаад улсын хоёр иргэн Монгол Улсын иргэнд хуурамч ам.доллар ашиглан мөнгө өсгөж, ашиг олох санал тавьжээ.

Хохирогч уг үйлдлийг хууль бус болохыг мэдэж байсан хэдий ч саналыг хүлээн авсан байна. Улмаар дээрх хоёр иргэн зохиомол нөхцөл байдал үүсгэн, түүнийг залилж, 250 мянган ам.доллар буюу ойролцоогоор 900 сая төгрөг, мөн 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг авчээ.

Хэргийг үйлдсэн гэх гадаадын хоёр иргэн Монгол Улсын хилээр гарахыг завдсан байна. Энэ үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас дайчлан баривчилж, саатуулан шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас иргэдийг богино хугацаанд өндөр ашиг олох, мөнгө хурдан өсгөж өгөх зэрэг саналд болгоомжтой хандахыг анхаарууллаа. Мөн аливаа хууль бус үйлдэлд татагдан оролцохгүй байх, эргэлзээтэй саналыг хүлээн авахаасаа өмнө сайтар нягталж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-09 202.21.108.108

Зүв зүгээр байж байгаад л мөнгөтэй болчихно гэдэг бол хамгийн тэнэг бодол юм даа мөнгийг чинь хүн зовж зүдэрч байж л олдог

Avatar

Нэргүй 2026-09-09 118.221.147.99

Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж