УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.09.09/ болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674.5 тэрбум төгрөг. Одоо авч байгаа цалинг нь олгоод явахад шаардагдах төсөв гэж ойлгож байгаа зөв биз. Төсвийн тодотголыг батлаагүй буцаах нөхцөлд боловсролын салбарынхан цалингаа тавьж чадахгүй нь гэж ойлговол зөв үү.
Эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн зардал хэд вэ. Хэчнээн төгрөгийн ачааллыг Эрүүл мэндийн даатгалын сан төрийн өмнөөс үүрээд байна вэ. Соёл спорт бусад салбарынхны цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ, 80 тэрбум төгрөг. 80 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчиддаа буюу цалин нь нэмэгдээгүй албан хаагчид өгвөл хэдэн хувиар нэмэгдэх боломжтой байсан бэ?
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-Засгийн газрын 2026 оны төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 151 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн багшийн цалинг 50 хувиар нэмэгдүүлээд нэмэглийг 50 хувиас бодож олгох шийдвэр гарсан. Төсвийн тодотголд суусан 674.9 тэрбум төгрөг бол цалингийн нэмэгдлийг тооцож олгоход дутагдаж байгаа эх үүсвэрийг нөхнө гэж ойлгож болно.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж:
-Тодотголыг баталснаар боловсролын салбар дээр цалин нэмэхгүй. Оны эхнээс багш, ажилчдын цалинг нэмсэнтэй холбоотойгоор ийм хэмжээгээр цалингийн сан нь дутагдаж байсны зөрүү юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж бүх эмнэлгүүд санхүүжилтээ авч байгаа. 50 хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогоос, 50 хувь нь улсын төсвөөс авч байна. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлөгч иргэн цалингийн нэмэгдлийг хуваалцах ёстой. Энэ дагуу төр хариуцах хэсгийнхээ пропорцийг нэмж байгаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр:
-Эрүүл мэндийн салбарт 67,300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Үүнээс 33,741 ажилтан нь ТАЗ -ийн системээр цалинждаг. Эрүүл мэндийн салбарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувь нэмэгдүүлэхэд төсөв дээр 342.4 тэрбум төгрөгийн нөлөөлөл үүсэж байгаа. Энэний 185 тэрбумыг улсын төсвөөс тусгаж өгсөн, тодотгол дээр 91.7 тэрбум төгрөг орж ирнэ. Үлдэгдэл 65.3 тэрбумыг дотоод зохион байгуулалтаа сайжруулах, тусламж үйлчилгээний дахин хуваарилалт хийх, шатлалын зөв бодлого оруулж ирэх, шаардлагагүй зардлыг хэмнэх гэдэг байдлаар зохицуулалт хийхээр цалингийн нэмэгдлийг оруулж ирсэн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж:
-Тодотголоор эрүүл мэндийн салбарынхан, боловсролын салбарынхан бүгд 50 хувь дээр цалин нь жигдэрнэ. Соёл, биеийн тамир гээд бусад төрийн үйлчилгээний хаагчид нэмэгдэлгүй явж ирсэн. Үүнийг бид 50 хувь нэмэхээр оруулж ирсэн. Ингэснээр энэ жилийн зорилго бүх төрийн албан хаагчаа 50 хувийн нэмэгдэлтэй болгоод жигдрүүлэх. Ирэх жилийнулсын төсвийг өргөн барьсан, инфляцийн нөлөөллөө хараад хоёрдугаар улирлаас төрийн албан хаагчийн цалин нэмэхээр оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Төсөв нь батлагдаагүй байхад хэн дур мэдэн цалин нэмж олгочихов оо. Төсвийнхөө дагуу л цалин хөслөө явуулдаггүй юм уу. Улс төрийн амлалтаасаа болоод байхгүй төсвийг урьдчилж өгөөд, төсвийн тодотголоо хийхгүй бол боловсролын салбар цалингаа тавьж чадахггүй. Ийм асуудал Моноглын төрд байж болдог юм уу. Яасан дураараа юм, юуны тулд төсөв баталдаг юм.
Зориулалтын дагуу л зарцуулах ёстой биздээ. Тэгж байгаад өгөөд явчихая, намар тодотголоо хийгээд болно гэж болдог юм уу. Цалин хөлсний нэгдсэн бодлого яав, хэн гаргах ёстой юм, Хөдөлмөрийн яам нь баз л даа. Энэ асуудлыг хариуцахын тулд сайдаар ажиллаж байгаа биздээ.
Сангийн яам нь мэргэжлийн яамны саналаа сонсдоггүй юм уу. Ерөнхий сайд нь сонсдоггүй юм уу. Хөдөлмөрийн яам аа татан буулга. Цалин нь нэмэгдээгүй төрийн албан хаагчид 80 тэрбум төгрөгийг жигд хуваарилах юм бол хэдээр нэмэгдэхээр байгаа вэ, тооцооллыг хийгээрэй. Асууна, зарчмын зөрүүтэй санал гарнана.
Цалингийн нэгдсэн бодлогоо гарга, яагаад заавал нэгийг нь гомдоож, нөгөөг нь энхрийлэх ёстой юм.
Г.ХОРОЛ
3,595.72





















































Болд 2026-09-09 122.201.31.20
Хууль зөрчиж оны эцсийн цалингийн сангаас нааш татаж, УИХ батлаагүй цалинг олгосон Энх-амгалан огцрох ёстой
Шантааж 2026-09-09 202.9.46.56
Хулгайчдын шантааж